Испанийн тээврийн сайд Аргентины ерөнхийлөгчийг хар тамхи хэрэглэсэн гэж мэдэгдсэний дараа асар том дипломат маргаан дэгдэв. Тээврийн сайд Оскар Пуэнте нь ерөнхийлөгч Хавьер Майлейг өнгөрсөн жил сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "бодис" залгисан гэж мэдэгджээ.
Майлей уг мэдэгдлийг "гүтгэлэг, доромжлол" гэж буруутган, Испанийн социалист ерөнхий сайд Педро Санчесийн бодлогын эсрэг довтлов. Аргентины хэт барууны удирдагч Маелей өнгөрсөн жил сонгогдсоны дараа тус хоёр улсын харилцаа бага багаар хөндийрсөн байжээ.
Пуэнте Испанийн Социалист ажилчдын намаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр үг хэлэхдээ, "Өөрөөрөө байж оргилд хүрсэн муу хүмүүс байдаг. Жишээ нь, Майлей. Трамп" гэжээ. Мөн Аргентины ерөнхийлөгчийг өнгөрсөн жил сонгуулийн кампанит ажлынхаа үеэр телевизээр гарч ирсэн үеийг дурдаж, “ Майлей донтох бодисыг залгихаас өмнө болон дараа ямар байдалд байсныг мэдэхгүй байна” гэв.
Хариуд нь Майлэйгийн оффис “Испанид Санчесийн эхнэр авлигын хэрэгт буруутгагдаж байгаа. Тиймээс илүү чухал асуудлуудыг шийдвэрлэх ёстой" гэснээр Мадридын прокурор нотлох баримт дутмаг гэж үзжээ. Ерөнхий сайдын социалист бодлого нь Испаничуудад "үхэл, ядуурал" авчирч, "тэдэнд халдсан хууль бус цагаачдад зөвшөөрөл өгснөөр эмэгтэйчүүдийг аюулд оруулж", салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийснээр Испанийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан гэж Каталоны эвслийн засгийн газартай холбон тайлбарлав.
Испанийн Гадаад хэргийн яам хариуд нь "Ахан дүү хоёр улс, ард түмний харилцаанд нийцэхгүй үндэслэлгүй үгсийг үгүйсгэж байна" гэсэн мэдэгдэл гаргажээ. Майлей Испанийн хэт барууны үзэлтэй цагаачлалын эсрэг “Vox" намыг олон нийтэд ил тод дэмжиж ирсэн. Тэрбээр хоёр долоо хоногийн дараа Испанид айлчилж, “Vox"-ын Европын сонгуулийн кампанит ажлын нээлтэд оролцох гэж байна гэж "El Pais" сонин мэдээлэв.
Эх сурвалж: BNB
Холбоотой мэдээ