Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна

Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна

Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна

“Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан хүн Монголбанкны хар жагсаалтад ордоггүй. Дипломоо ч хураалгадаггүй. Зээлээ эргэн төлөхгүй, тэглүүлчихнэ. Ямар ч хариуцлага хүлээхгүй. Гэтэл ардын хүүхэд алалцан байж дотоодод суралцах зээл авч, дипломоо хураалган банкны хар жагсаалтад ороод л…” гэж ярих энэ эрхэм бол МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал. Одоогоос жилийн өмнө Боловсролын зээлийн сангийн асуудлаар “шүгэл” үлээсэн тэрбээр “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт оролцлоо.

"ХЭДЭН МЯНГААРАА ЦУВАА БОЛЖ ИРЭХ МОНГОЛ ЗАЛУУСЫНХАА ТӨЛӨӨ ҮҮНИЙГ ХИЙНЭ ЭЭ"

-Таны аав Б.Отгоншар Ховд аймагт ажиллаж байхдаа 4 настай хөлдсөн хүүг амь оруулж байсан юм билээ. Тэр жишгээр нь эмч нар саяхан нэг хүүхдийг амьдралд буцааж авчирлаа. Хөлдөөд амьсгал хураачихсан хүнийг амь оруулсан тохиолдол дэлхийн түүхэнд ч үгүй биз. Та аавтайгаа энэ талаар ярилцаж байв уу?

-Худгийн мөстэй усаар ванн дүүргээд хүүгийн бүх хувцсыг тайлж, хоёр чихийг нь бөглөж, хамрыг нь гаргаж хоолой хүртэл нь усанд суулгасан гэдэг юм билээ. Тэнд ааваас минь гадна олон сайхан алтан гартай эмч байсан. Тухайн үед би жаахан хүүхэд байсан болохоор нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй л байна. Гэхдээ энэ түүхийг мэдэхгүй хүн Ховдод ховор шүү. Тухайн үед кино студи ирж, баримтат кино хүртэл хийж байсан. Түүгээр зогсохгүй олон улсын хэвлэл дээр хүртэл мэдээлэгдэж байсан гэсэн.

Тэр хүү Ховдод амьдардаг байхдаа жил бүрийн цагаан сараар аавд маань ирж золгодог байсан. Аав минь ихээ буянтай хүн. Бараг 10 мянга гаруй хүнд хагалгаа хийсэн, хүний гавьяат эмч байдаг.

-Та айлын бага хүүхэд. Аав шигээ эмч болъё гэж бодож байв уу?

-Манай аав чинь жижигхээн “Удам” гээд эмнэлэгтэй. Мэс заслын эмчээр ажиллаж байгаад, сүүлийн 30 жил уламжлалтаар мэргэшсэн. Аавынхаа мэргэжлийг биднээс нэг нь л

өвлөсөн. Хоёр дахь ах маань эмч. Хятадад доктороо хамгаалсан хүн бий. Харин би эдийн засагч, банкир хүн.

-Таныг улс төр рүү ороход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Би улс төрч болно гэж хэзээ ч бодож, төсөөлж байсангүй. Хүслийн жагсаалтад минь ч байгаагүй. Эх орноосоо холдох тусам үнэ цэнийг нь илүү ойлгож, ямар их хайртайгаа гүнзгийгээр мэдэрдэг юм билээ. Тэр л сэтгэлийнхээ дуудлагаараа Монголдоо буцаж ирсэн.

Одоо дэлхийн өнцөг булан бүрд монголчууд минь байна. Тэд бол монголын ирээдүйг өөрчлөх маш том хүний нөөц, сэтгэл, итгэл. Эх орноосоо алсад суугаа хэн бүхний сэтгэл, зүрхэнд улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах юм сан гэсэн бодол аргамжаатай байдаг даа. Хэн нэгэн нь мөс хагалан эх орондоо ирээд, боломжтой юм байна, болдог юм байна гэдгийг батлан харуулж байж тэр хүмүүсийн цуваа наашлах болов уу л гэж… Тиймээс л би үүнийг зөвхөн О.Батнайрамдалын биш О.Батнайрамдалын дараа хэдэн мянгаараа цуваа болж ирэх монголчуудын төлөө хийнэ ээ.

-Гадаадад олон жил сурсан хүнд гэрээ санах, монгол хоолоо санах үе, бүр заримдаа хоосон хонох өдөр ч байсан байх…

-Байлгүй яах вэ. Гэхдээ эх орон сэтгэлд байнга л уяатай байдаг. Нэг жишээ татъя л даа, Австралид уул уурхайн төсөл дээр ажиллаж байхад бүх юм Монголтой харьцуулагдаад л… Зэсийн төсөл дээр ажиллаж байхад ч ялгаагүй, Оюутолгойтой харьцуулаад л… Гадаадын том компанид удаан ажиллах тусам Монголд ямар их потенциал байгааг улам илүү ойлгодог юм билээ. Тэр бодол ойлголт л эх орон руугаа ирэхэд луужин нь болсон юм болов уу.

-Одоо Засгийн газар “Оюу толгой”-н гэрээн дээр дахиад хэлэлцээрийн ширээний ард суучхаад байна. Энэ гэрээ Монгол Улсад ашиггүй, хохиролтой гэрээ болсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-2009 оны аравдугаар сарын 06-нд Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байсан. “Оюу толгой”-н гэрээ мэдээж англи хэл дээр хийгдэнэ. Тэр үед англи хэлтэй хуульч хэд байсан бэ. Рио Тинтогийн мундаг, мундаг хуульчид ороод ирэхэд Монголын талаас ямар мэргэжил, боловсролтой хэдэн хүн сууж гэрээ хийж байсан бэ гэдэг л…

-Монголын талаас улс төрчид суусан…

-Тийм. Гэхдээ улс төрчийн ард дэлхийн хэмжээний боловсролтой, мэдлэгтэй маш том хуульчийн, санхүүжилтийн баг сууж байх ёстой байхгүй юу. Тэгж байж бид Рио Тинто шиг том компаниудтай нэг хэлийн, нэг түвшинд ойлголцож, хэлэлцэл хийнэ. Тэгэхээр нөгөө талдаа илүү ашигтай гэрээ болсон байх магадлал нь өндөр байгаа биз. Гэхдээ өнөөдөр бид Рио Тинтогоос юугаараа дутах юм. Боловсролоороо дутахгүй. Дэлхийн хэмжээний компанид ажиллаж байсан туршлагатай залуучууд Монголын засгийн газарт байна. Тэгэхээр одоо нэг ширээн дээр сууж, урд өмнө нь байсан алдаа мадгийг засаж, залруулна.

"ЗАЛУУ ҮЕ ЁС ЗҮЙ ЗААЯ"

-Сонгууль хаяанд иржээ. Танд нэр дэвшээд үзье гэсэн бодол байгаа юу?

-Би нэр дэвшихээ намдаа албан ёсоор илэрхийлчихсэн. Ард нийтийнхээ өмнө ч зарлачихсан. Л.Гантөмөр сайдын нэр дэвших тойрогт очиж халз үзнэ ээ.

-Заавал яагаад Л.Гантөмөрийг хаана дэвшихээс хамаарч, тэнд нь очиж хүч үзнэ гэж?

-Бид яагаад улс төр дээр ёс зүйн хариуцлага ярьдаггүй юм бол. Дарга нар ч тэр нэгэндээ ёс зүйн хариуцлага тооцохгүй юм. Миний амьдарч байсан улсад бол хэн нэгэн ёс зүйн хариуцлага хүлээн албан тушаалаас огцорлоо гэхэд карьер нь хамт дуусдаг. Харин Монголд хэчнээн асуудал гарсан ч илээд өнгөрөөчих юм. Би чинь Л.Гантөмөр сайдын үед гарсан Боловсролын зээлийн сан (БЗС)-ийн нэг хохирогч байхгүй юу. Тэр утгаараа өрсөлдөж байгаад, дүнг нь ард түмнээр тавиулъя л гэж…

-Та БЗС-аар асуудал хөндөж байгаа нь зөв л дөө. Гэхдээ таныг улс төржих гээд байгаа юм уу гэж харж байна. Учир нь өнгөрсөн 30 жилд Боловсролын сайдаар 10 хэдэн хүн ажилласнаас ганц хоёр нь л АН-ынх. Гэтэл та галыг ганцхан Л.Гантөмөр рүү чиглүүлээд байх юм.

-Анх БЗС-ийн асуудлыг 2023 оны тавдугаар сард шүгэл үлээж гаргаж ирсэн. Тэгэхэд би бүх сайд нарын нэр, зургийг гаргаж ирж байгаад ярьсан. Хэн, хэн хэдэн хүүхдийн ямар дүнтэй зээлийг тэглэсэн болохыг ч харуулсан. Яагаад Л.Гантөмөрөөс хариуцлага нэхээд байгаа вэ гэхээр Боловсролын сангаас зээл авч суралцсан хүмүүсийн зээлийг хууль бусаар тэглэж эхэлсэн хүн байхгүй юу. Л.Гантөмөрийн тэр тушаалыг түүнээс хойших бүх сайд үг, үсэггүй хуулж тавиад зээлийг нь тэглэсэн. Зээлээ тэглүүлсэн 867 хүүхдийн хагасаас илүүг нь Л.Гантөмөр 2012-2016 онд сайдаар ажиллаж байхдаа тэглэсэн байдаг.

БЗС дээр нийтдээ татвар төлөгчдийн 360 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Шүгэл үлээхээс өмнө эргэн төлөлт 1-2 хувь л байсан. Харин шүгэл үлээснээс хойш 6 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна. Гэхдээ нийт дүнгээр нь аваад үзэхээр 360 тэрбумын 345 тэрбум буюу 95 хувь нь төлөгдөөгүй байна. Эргэн төлөх нөхцөлтэйгөөр татвар төлөгчдийн мөнгийг зээл гэж авчхаад яагаад эргэн төлдөггүй юм бэ. Яагаад хариуцлага огт яригддаггүй юм бэ.

Би юу уриалаад байгаа вэ гэхээр, 2024 оны сонгуульд горилогчид БЗС-аас зээл авсан болон бол хамаарал бүхий хүн чинь зээл авсан бол эргэн төлөөч ээ гэж. Тэглүүлсэн чинь журмын, хуулийн бус байна. Тэгэхээр тэглүүлсэн, тэглүүлээгүй хамаагүй, БЗС-аас таны үр хүүхэд, ямар нэгэн холбоотон чинь зээл авсан бол тэрийгээ заавал эргэн төлчхөөд, ард түмэндээ очиж дүнгээ тавиулаарай гэж хүсэж байгаа юм.

-Хууль бус тэглэлтийг Л.Гантөмөрөөс хойш сайд нар үргэлжлүүлсэн гэлээ. Үүнийг жаахан тодруулаач?

-Хэний хүүхдийн зээлийг чөлөөлөөд, хэний хүүхдийн зээлийг чөлөөлөхгүй байгаа юм гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, татвар төлөгчдийн мөнгийг суралцагч зээл болгож авсан бол түүнийг тэглэх, хүчингүй болгох, багасгах эрх нь УИХ-д байдаг. Гэтэл УИХ-д байгаа эрхийг үе, үеийн сайд нар Засаг руугаа ч оруулахгүй, өөрсдөө тушаал гаргаад чөлөөлчихсөн байна. Товчхондоо бол эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, зээлийн тэглэлтийг хийсэн гэсэн үг. Тиймээс үе, үеийн сайд нар үүн дээр тайлбар өгөх ёстой.

Татвар төлөгчдийн мөнгийг зээлчхээд эргэн төлөөгүйг нь ярьж хариуцлага нэхэхээр, ёс зүй ярихаар яагаад улс төржиж байна гээд байдаг юм. Хаан банкнаас зээл авчхаад төлөхгүй, тэглүүлнэ гэдэггүй биз дээ. Хугацаа хэтрүүлбэл алданги төлнө, торгуулахаас эхлээд шүүхийн хаалга ч татна. Тэгэхээр үүнд оролцсон үе, үеийн сайд нар БЗС-тай холбоотой хүмүүс ёс зүйн манлайлал үзүүлээд, уучлалт гуйгаач ээ. Уучлаарайг хэлэхэд танаас юм унахгүй шүү дээ. Ёс зүйтэй л харагдана.

-Нэг намын угшилтай хүмүүстээ та өөрөө эхлээд шаардлагаа тавивал танай нам илүү үлгэр жишээ харагдах юм биш үү. Намынхаа гишүүд, сайд нарт шаардлага тавихгүйгээр бусад намынхныг шаардаад байхаар тэнцвэргүй, шударга бус харагдах гээд байна?

-Энэ асуудал дээр би нам заагаагүй. Тийм ч учраас намуудыг БЗС-тай холбоотой, хууль зөрчин байж өөрсдөө зээл авсан тийм хүмүүсээ битгий нэр дэвшүүл гэж байгаа юм. Ингэж л бид, залуу үе ёс зүй заах ёстой. Ёс зүйн хариуцлага, манлайлал гэж байх ёстой. Ялангуяа улс төрчид ёс зүйн манлайлал үзүүлэхгүйгээр ард иргэдээсээ ёс зүй асуух нь утгагүй.

-Танай нам зээлээ төлөөгүй хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэдэг шалгуур тавьж болох юм уу?

-Зөвхөн манай нам гэлтгүй, үүнийг би бүх намын дарга нарт уриалж байгаа юм. Бүх намын дэмжигчдэд ч гэсэн уриалж байгаа юм. БЗС, өөр бусад гэмт хэрэгт нэр холбогдсон ёс бус зүйлд орооцолдсон хүмүүсээ битгий дэвшүүлээч гэж…

"МИНИЙ ЭЦСИЙН ЦЭГ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ"

-Уг нь бол сонгуульд нэр дэвших гэж байгаа хүн би хаана гарах магадлалтай байна гэдгээ чухалчилдаг сан. Тэр утгаараа та төрсөн нутгаасаа нэр дэвших бодолтой баймаар. Гэтэл Л.Гантөмөрийг хаана нэр дэвшихийг нь хүлээсээр ямар ч төлөвлөгөөгүй сонгуульд орох гээд байгаа юм биш үү?

-Сайд асан Л.Гантөмөр өмнө нь Сүхбаатар дүүргээс гурван удаа сонгогдож гарч ирсэн. Тэр утгаараа би Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс дэвшихээр албан ёсоор нэрээ өгсөн. Ёс зүйн хариуцлагын дүнг ард түмнээрээ тавиулна. Яагаад ийм жишээг залуус бид харуулж болдоггүй юм.

-Та өөртөө их итгэлтэй байна л даа. Л.Гантөмөр бол АН-ын дарга, УИХ-д гурван ч удаа сонгогдсон. Сайд байсан улс төрд байр суурьтай болчихсон хүн.

-Шударга зүйлийн төлөө, боловсролын боломжийн төлөө, ёс зүй, үнэт зүйлийн төлөө л явж байна. Түүнээс биш миний эцсийн зорилго албан тушаал биш. Өс хонзон ч биш. Албан тушаал гэж харах юм бол маш буруу. Албан тушаалаар эцсийн цэгийг хэзээ ч тодорхойлж болохгүй. Миний эцсийн зүг бол өөрчлөлт хийх. Өөрчлөлтөөр олон залууст боломж олгох, тэр гүүр нь болох. Ялагдвал тэр л биз.

"УЛСТӨРЖИЖ БАЙНА ГЭЖ ХЭЛНЭ ҮҮ, СОНГУУЛИЙН ӨМНӨ ШОУ ХИЙЛЭЭ ГЭНЭ ҮҮ, НАДАД ХАМААГҮЙ"

-Та гадаадад сургууль төгссөн. Ямар их үүсвэрээс сургалтынхаа төлбөрийг төлсөн бэ?

-Би Норвегид сурлаа. АНУ-д ч сурлаа. Монголын төрөөс, Засгийн газраас, БЗС-аас нэг ч төгрөг авч үзээгүй. Авах гэж үзсэн л дээ. Харвардад тэнцчихээд 200 мянган долларын төлбөр шаардлагатай болсон тул БЗС-ийн сонгон шалгаруулалтаар орсон ч тэнцээгүй. Уг нь бол миний тэнцсэн сургууль дэлхийн шилдэг сургуулийн 1,2-т эрэмбэлэгддэг.

-Харвардад шалгалт өгөөд тэнцчихсэн байдаг. Тэгтэл БЗС-ийн шалгаруулалтад тэнцээгүй гэсэн үг үү?

-Тийм.

-Та тэгээд 200 мянган ам.доллараа хаанаас яаж олсон юм?

-Бакалаврт суралцахдаа хүртэл би АНУ-аас 100 хувийн тэтгэлэг авсан. Норвегид ч бас сурахдаа 100 хувийн тэтгэлэг авч байсан. 100 хувийн тэтгэлгээр л явахгүй бол би Ховдын хөдөөгийн хүүхэд. Тэд минь миний сурсан бүх сургуулийн төлбөрийн таван хувийг нь ч төлөх боломжгүй. Ганцхан боломж нь тэтгэлэг байсан. Ямар ч мундаг сургууль байсан шалгуурт нь би дандаа тэнцсэн. Гэхдээ БЗС-ийн 5 минутын шалгаруулалтад унасан. Тухайн үед би надаас л боллоо гэж бодсон. Буцаж ирээд төрд ажилласан. Энэ хугацаанд БЗС-ийн мэдээлэл ил боллоо. Тэрхүү мэдээллийг үзээд, би ямар ч танилгүй зүгээр л нэг хөдөөгийн хүүхэд байсан болохоор БЗС-д тэнцээгүй юм байна гэдгээ мэдсэн. Над шиг олон мянган залуус боловсролын боломжоо ийн хулгайлуулсныг ойлгосон. Үүний дуу хоолой болохгүй юм бол яах гэж би улс төрд байх юм. Энэ өөрчлөлтийг хийх гэж, өөрчлөлтийн нэг хэсэг нь болох гэж улс төрд орсон. Тэгэхээр та үүнийг улс төржиж байна гэж хэлнэ үү, сонгуулийн өмнө шоу хийлээ гэнэ үү, надад хамаагүй.

-АНУ, Норвегид сураад, тэндээ бас тодорхой хэмжээнд ажилласан гэсэн. Тэндэх өндөр цалинтай ажлаа хаяад яагаад Монголд ирэв?

-Жилийн 250 мянган долларын цалинтай, дэлхийн гурван том банкны нэгт хөрөнгө оруулалтын банкир ажилтай байлаа. Нью-Йорк болон Сиднейн салбарт нь байсан. Эх орондоо ирсэн хамгийн том шалтгаан бол надад олдоогүй тэр боломжийг бусад хүүхдүүдэд олгоход гүүр болох л…

-Тэгвэл одоогийн хийж байгаа ажил тань хэр хэмжээний цалинтай вэ?

-2-3 сая хавьцаа. Гэхдээ байна аа, би цалин харсан бол Монголд ирэхгүй байсан. Монголд ирээд хамгийн шилдэг хувийн компанид ажилласан ч гэсэн сарын 20 мянган долларын цалин өгөхгүй л байх. Мөнгөөр хэмжигдэшгүй үнэ цэн гэж байдаг. Тиймээс би адлуулаад ч хамаагүй бусад хүүхдүүдэд, боловсролын боломж шударга олддог нийгмийг бүтээхийн төлөө тэмцэнэ.

"БАЯЛАГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТЫГ ХИЙЖ БАЙЖ Л УЛС ТӨР ТОГТВОРТОЙ БОЛНО"

-Үндэсний Баялагийн сангийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулийг УИХ-д оруулж ирэх гэж нэлээд хэдэн жил үзэх шиг боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байхдаа энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт нь ажиллаж байсан тийм үү?

-Энэ хуулийн төслийг гурван жил зүтгүүлсэн. Дэд ажлын хэсгээ ахалж, хуулиа бичээд, хуулиа тайлбарласан 160 хуудас бүхий ном хүртэл хэвлүүлсэн. Засгийн хурлаар оруулаад, Ерөнхий сайд алх цохиж, УИХ-д өргөн баригдсан. Гэвч УИХ-д өргөн баригдахын өмнө буцаагдсан түүхтэй.

-Яагаад?

-Г.Ёндон сайдаас бууж, Ж.Ганбаатар оронд нь очсон доо. Шинэ сайд маань хуулийн төслийг буцаагаад татчихсан юм. Угаас амар батлагдчих хууль биш гэдгийг би мэдэж байсан. Парламентад суудалтай гурван намын дарга санамж бичиг зурж, Ерөнхий сайд чуулганы танхимд өөрөө орж үг хэлж байж батлагдлаа, батлагдлаа.

Энэ хууль Үндсэн хуулийн хэмжээний ач холбогдолтой. Байгалийн баялаг гэдэг чинь байгалиас өгөгдсөн Үндсэн хуулиар олгогдсон ард түмний өмч. Тиймээс хуваарилалтын механизмыг л зөв хийхгүй бол хэзээ ч хулгайгаас салахгүй. Хулгай үеийн үед гарсаар байх болно. Үеийн үед улс төр рүүгээ нөлөөлсөөр байх болно. Тэгэхээр улс төр савлагаатай байна гэсэн үг. Тэрийг засах гол хууль бол Үндэсний баялагийн сангийн хууль.

-Стратегийн 16, стратегийн жагсаалтад орох магадлалтай 39 орд гээд 60 гаруй орд байна. Монголын ард түмний өмч гэдэг утгаараа тодорхой хэмжээнд эзэмших, ногдол ашиг авах эрхтэй байтал яагаад ганцхан “Эрдэнэс тавантолгой”-гоос л ногдол ашиг аваад байдаг юм бол?

-Бид Үндэсний баялагийн сангийн хуультай боллоо. Энэ хууль батлагдсанаар төрийн өмчид байгаа уул уурхайн компаниудын ногдол ашгийн 34 хувь нь хуримтлалын сан руу шилжиж, иргэн танд эрүүл мэндийн хүртээмж, боловсролын чанар, орон сууц ч юм уу болж очно оо л гэсэн үг.

-Бэлнээр ногдол ашиг тараахгүй болж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Бэлнээр тараахгүй. Нэрийн дансанд байгаа ногдол ашгаа боловсрол, эрүүл мэнд, орон сууц гэсэн өөрийн тань хөгжилд нэн шаардлагатай юманд зарцуулж болно. Тийм механизм руу орж байна гэсэн үг. Тэрийг хэрэгжүүлэх орлогыг төвлөрүүлэх байгууллага чинь “Эрдэнэс монгол”. “Эрдэнэс монгол” бол төрийн өмчит компани. Дор нь төрийн өмчит уул уурхайн бүх компаниуд байдаг гэсэн үг. Бид зөвхөн “Эрдэнэс тавантолгой”-г л яриад байдаг. “Эрдэнэс тавантолгой” бол ганцхан орд нь байхгүй юу.

-Цаана нь “Оюу толгой”, “Эрдэнэт” байна.

-Тэгэлгүй яах вэ. Стратегийн бусад ордоо ярих юм бол нэлээн том баялаг байна. Баялагийн шударга хуваарилалтыг хийж байж л улс төр тогтвортой болно. Хэрэв үүнийг зөв хийж чадахгүй бол улс төрийн тогтворгүй байдал биднээс салахгүй л гэсэн үг. “Эрдэнэс монгол”-ын дор байгаа төрийн өмчит компаниуд илүү нээлттэй, ил тод улс төрөөс хараат бус мэргэжлийн удирдлагатай, баялагийн сангийн зарчмаар ажиллаж байж тэр компаниуд урт хугацаандаа ашигтай ажиллаж, ногдол ашгаа буцаан төвлөрүүлдэг ийм механизм руу л орох ёстой юм.

-Хайгуулын лицензийг дуудлага худалдаагаар худалддаг нь зөв үү, буруу юу гэдэг асуудал анхаарал татаж байна. Үүнийг та юу гэж харж байна?

-Ер нь хайгуулын лиценз олголтын асуудлыг сүүлийн 20 жил олон улсын байгууллагууд авилгийн хамгийн муу жишгээр нэрлэж ирсэн. Лиценз олголт хүнээс хамааралтай байснаасаа болоод л авилгийн хамгийн муу жишээгээр нэрлэгддэг байсан. Би дэд сайдаар ажиллаж байхдаа үүнийг нээлттэй ил тод болгох журмыг батлуулж байсан. Журмаа өөрчлөөд нэгдүгээрт бүгдийг нь цахим болгосон. Энгийнээр тайлбарлавал, төрийн худалдан авалтын сайт руу лиценз олголтын бүх мэдээллийг оруулсан. Цахим руу шилжчихээр үнэлгээнд хүний нөлөөлөл багасчхаж байгаа юм. Илүү үнэ санал болгосон нь илүү оноо авдаг зарчим руу шилжсэн гэсэн үг. Учир нь тоо худлаа ярьдаггүй л байхгүй юу.

-Уучлаарай, энэ асуудал дээр чинь АН-ынхан эсрэг байр суурьтай шүүмжлээд байгаа. Дуудлага худалдаа гэдэг чинь ёсондоо хамгийн өндөр үнэ хэлсэн нь л тэр лицензийг авах эрх үүснэ. Ихэвчлэн гадаадын бизнесменүүд, урд зүгийн бизнесменүүд л “мөнгөөр зодоод” авчхаад байна. Монголын газар нутгийг лиценз байдлаар эзэмшчихээд байна аа гэсэн болгоомжлолыг хэлээд байгаа…

-Хайгуулын лиценз олгохдоо нэгдүгээрт үнийн санал харна. Хоёрдугаарт байгаль орчноо яах юм, бас ямар төлөвлөгөөтэй юм гэдгийг нь харгалзаж үздэг.

-Гэхдээ ийм нэг болгоомжлол байна л даа. Дуудлага худалдаагаар зарагдсан тэр лицензийг эзэмшигч нь тухайн газрыг, баялагийг нь ч гэсэн хугацаагүй байдлаар эзэмшээд, нэг ёсондоо Монгол Улсын газрыг худалдаж аваад байна гэх…

-Үгүй шүү. Хугацаагүй байдлаар эзэмшдэг гэсэн юм байхгүй. Хайгуулын лиценз гэдэг чинь тэр газар хайгуул л хийнэ гэж авч байгаа лиценз байхгүй юу. Тэр чинь хугацаатай. Тэр хугацаандаа хайгуулын ажлаа хийхгүй бол буцаад хураагдчихдаг.

-Тэгэхээр мөнгийг нь буцаагаад өгөх хэрэг гарах уу?

-Хайгуулын лиценз гэж авсан бол хайгуулаа хийх ёстой байхгүй юу. Тэр үүргээ гүйцэтгэхгүй бол хайгуулын лиценз нь сунгагдахгүй гэсэн үг. Хайгуулын лицензээ 3,3 жилээр хоёр удаа сунгаж болно. Нийтдээ 9 жил. Энэ хугацаанд хэрэв ашиглалт руу нөөц олж тогтоогоогүй бол автоматаар хураагдчихна. Ашиглалт руу оруулна гэдэг нь энэ дор алт ч юм уу зэс байгаа гэдгийг баталж харуулна гэсэн үг. Түүн дээр нь үндэслэж, ашиглалтын лиценз олгодог. Энэ дор байгаа баялагийг хэдэн жилийн хугацаанд эдийн засгийн үр өгөөжтэйгөөр ашиглаж болохоор байна. Тэр хүртлээ л ашиглаж болдог гэсэн үг. Түүнээс биш тэр хүн эзэмшинэ гэдэг бол гуйвуулга шүү. Тийм ойлголт байхгүй.

-Сүүлийн хоёр жилийн байдлаар гэхэд 400 гаруй лицензийг дуудлага худалдаагаар зарчихсан. Үүнээс болоод Монгол Улсын 4-5 аймагтай тэнцэх хэмжээний газар гадаадын компаниудын эзэмшилд оччихсон байна гэдэг асуудлыг сөрөг хүчнийхэн тавиад байгаа.

-Монгол Улсын газар нутгийн дийлэнхийг лиценз болгочихлоо гэж ярих нь буруу шүү. Монголын нийт газар нутгийн 4 хүрэхгүй хувь ашиглалтын, хайгуулын лицензтэй. Үүнээс салгаад харах юм бол 0.9 хувь нь л ашиглалтын лиценз олголт.

-Тийм бага гэж үү?

-Тийм. Зарим нь попорч ярьж, ойлголт өгөөд байдаг болохоос биш яг нийт газар нутгийн чинь 4 хүрэхгүй хувь л лицензтэй байдаг байхгүй юу. Гэтэл улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутаг гэх юм бол ашиглалтын, хайгуулын лицензээс хэдэн арав дахин том.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

77 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ChristinLawrenson 2024-05-04 46.8.22.223

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

JessicaLowe 2024-05-04 45.11.21.208

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

BeckyKohler 2024-05-04 46.8.16.51

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

SarahBurroughs 2024-05-04 45.11.21.248

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

SarahJones 2024-05-04 188.130.221.180

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

CourtneyThompson 2024-05-04 109.248.13.4

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

AngelaBrown 2024-05-04 188.130.189.24

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

CaseyBrooks 2024-05-04 109.248.128.68

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

MelanieJordan 2024-05-04 188.130.129.246

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

ChristineJohnson 2024-05-04 188.130.136.201

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

AnaTorres 2024-05-04 188.130.210.12

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

LauraMyers 2024-05-04 95.182.127.153

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

MelaFabulouz 2024-05-04 109.248.12.174

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

JuanitaIdeker 2024-05-04 109.248.166.158

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

AishaPatterson 2024-05-04 185.181.246.39

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

LisaJensen 2024-05-04 109.248.205.6

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

TinaTrenfield 2024-05-04 46.8.222.111

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

JackieHughes 2024-05-04 46.8.212.161

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

StephanieLetta 2024-05-04 46.8.17.15

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

MeganRusso 2024-05-04 188.130.128.239

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

NikkiAerin 2024-05-04 45.81.136.94

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

SaraCochnauer 2024-05-04 213.226.101.115

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

AmyParker 2024-05-04 109.248.48.162

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

KimberlyMorgan 2024-05-04 188.130.128.83

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

AllisonRussell 2024-05-04 95.182.126.28

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

OmarFlood 2024-05-04 109.248.204.72

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

MariaBrown 2024-05-04 188.130.129.13

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

AshleyPetty 2024-05-04 188.130.219.173

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

ClaireMueller 2024-05-04 46.8.23.120

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

RebeccaJones 2024-05-04 185.181.244.235

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

ErikaRodriguez 2024-05-04 185.181.244.146

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

SamanthaAbrahams 2024-05-04 185.181.244.81

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

TinaTurner 2024-05-04 109.248.143.224

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

AngieDiaz 2024-05-04 109.248.49.148

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

DebbieFlores 2024-05-04 45.87.252.54

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

KimAndersen 2024-05-04 31.40.203.70

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

LeslieWilson 2024-05-04 46.8.192.220

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

AraselyOwens 2024-05-04 109.248.14.127

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

MichelleLawrence 2024-05-04 46.8.56.204

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

JessicaAnderson 2024-05-04 46.8.23.62

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

TeresaWalker 2024-05-04 46.8.11.141

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

JackieAnderson 2024-05-04 45.86.0.242

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

LeslieWilliams 2024-05-04 46.8.157.118

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

AshleyJablonski 2024-05-04 46.8.22.37

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

TracyWest 2024-05-04 188.130.218.150

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

Зочин зочил 2024-05-04 66.181.160.4

Хэлсэн, ярьсан, зорьсондоо нэг чиг шугамаар гуйвалтгүй урагшлаарай! Дэмжинээ! Нэрээ дэвшүүлээд ороод ир!

Avatar

MichelleGarcia 2024-05-04 109.248.205.24

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

IrmaEstoque 2024-05-04 45.81.136.146

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

Нэргүй 2024-05-04 202.126.89.192

торгуудын хүүхдүүд улс орны ачааг үүрч явааг та бид харж бгаа биз дээ.ххк нар.угаасаа Чингисийн торгон цэргүүд шүү дээ.шулуун шударга хэлсэндээ хүрдэг ард түмэн.шүү.энэ хүүд их ирээдүй бна.доор комёнт бичсэн мулгуу бол АН д дагаар орсон хулгайч бна.

Avatar

Нэргүй 2024-05-04 202.126.89.192

залуусыг гаргах цаг болсон шүү.энэ хүн үнэнийг л хэлсэн бна.Гантөмөртэй халз үзэн гэдэг бол зоригтой л аавын хүү бна.ийм хүн цаашаа улс орныхоо төлөө явна шүү.

Avatar

Нэргүй 2024-05-04 202.9.40.142

Сайхан ярилцлага болжээ. Боловсролтой ийм залуучуудаа нам харгалзах бид дэмжих учиртай. Бид улс орныхоо эрх ашгийг 1-рт тавьж аливаа зүйлд хандаж байвал улс орон хөгжинөө. Олон монголчууд гадаадад боловсрол эзэмшээд тэндээ үлдэж гадны хүнтэй гэр бүл болж байгаа нь маш харамсалтай юм. Тэр хүний Монгол гэх үндэс угсаа тэгээд тасарч байгаа юм. Төр засаг энэ тал дээр анхаарч ажиллах цаг нь болжээ. Гадаад хүнтэй суусан Монгол хүнийг магтаад хэвлэл мэдээллээр цацаад байх нь ерөөсөө буруу юм

Avatar

Нэргүй 2024-05-04 103.57.94.238

Цүнх баригч МАНгуу бацаан чадахгүй ээ.

Avatar

AngelHall 2024-05-04 46.8.222.57

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

Нэргүй 2024-05-04 59.153.114.204

бас нэг цүнх баригч долоогч хаха МАНгар ах нарынхаа луйврыг ярь л даа

Avatar

зочин 2024-05-04 103.57.95.164

Шудрага үнэнийг хэлдэг зарчимч ийм залуус олон гарч ирвэл монгол минь хөгжинө амьдрал дээшилнэ шүү худал хуурмаг ардчилал ярьдаг аа болио,,,,

Avatar

Зочин 2024-05-04 139.5.216.50

Өөрөө зээлээ төлсөн үү

Avatar

JackieWhitener 2024-05-04 188.130.128.237

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

Нэргүй 2024-05-04 66.181.160.112

Дээр чинь чамайг хань болох хүн гэж тоогоод – итгээд – дэмжээд дэргэдээ авч ЗҮҮН ГАРАА болгоод байгаа манай МАН – ын дарга , ЕС Л . Оюунэрдэнэ " ХУЛГАЙЧИД – АВЛИГАЧИДТАЙ манай танай гэхгүй , МАН , АН гэхгүй тэмцэнэ , хүчин мөхөсдвөл ард иргэдтэйгээ хамт тэмцэнэ . ХУЛГАЙЧИДТАЙ тэмцэнэ гэдэг бол ах дүү – найз нөхөд , НАМЫН нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг – НАМ харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг " гээд тэмцэж байна – Оюунэрдэнийг олон нийт

Avatar

Зочин 2024-05-04 103.212.118.35

Хөөрхий муу Гантөмөр хэцүүдэж байх шигээ. Хоорондоо таардаггүй Элбэгдорж, Баттулга нарынхаа учрыг олох гэж зовж байхад энэ нэг нөхөр дуэлд дуудаад салдаггүй.Гантөмөр намын жагсаалтад орвол энэ нөхрөөс айсан болно. Энэ нөхөртэй нэг тойрогт өрсөлдөөд сонгогдож чадахгүй бол намын даргаа маргааш нь л өгөхөөс аргагүй болно. Харин энэ нөхөртэй өрсөлдөөд ялвал энэ залуу Гантөмөрийн хэлснээр нусан б** болно.

Avatar

TracyMartin 2024-05-04 194.34.248.152

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

KarenFetzner 2024-05-04 185.181.247.171

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

MaggieRoberts 2024-05-04 185.181.247.40

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2719833

Avatar

хаха 2024-05-04 66.181.161.187

Гишүүн болчих гээд л зүүдлээд байгаа хүндээ.

Avatar

Нэргүй 2024-05-04 66.181.160.112

Гантөмөртэй ноцолцож байгааг чинь буруутгах аргагүй – зөв ноололд , чи дээр нь тусвал бүр сайн . Гэтэл Гантөмөр ХУЛГАЙЧДЫН \ МАН – ын ч , АН -ын ч \ хамгийн бага ГАР . Чамайг ТООЖ \ сурсан сургуулийн хувьд ч , МАн- ын том даргын хувьд ч \ байсан – бас ГОРЬДОЖ байсан АРД ТҮМЭН чамайг ЧАМЛАЖ эхлэлээ – өчэгүүхэн хонзогногчоос хэтрэхгүй , ТОМ ҮЙЛСИЙН төлөө бол ГОЛЬЧИГНУУР ЖОЛДОГЧ юм аа гэж …

Avatar

Ккк 2024-05-04 202.126.88.160

ХУЦАВ АА чи

Avatar

Нэргүй 2024-05-04 202.9.46.101

Хөөе наадах чинь бүр бөөсний үлгэр болж дууслаа. Одоо болихгүй бол нам чинь унаад чи өөрөө л баларна шүү МАНгар аа, ха ха

Avatar

Нэргүй 2024-05-04 66.181.160.84

Төлгөн КОММУНИСТ ингэж шаахгүй.

Avatar

Нэргүй 2024-05-04 66.181.186.66

Харвард төгсөөд коммунист болдог хөгийх эр ! Тэр их өндөр цалин өгдөг банк нь мань эрийг "коммунист" гэдгий нь таниад ажлаас нь хөөчихсөн хэрэг л дээ !

Avatar

Нэргүй 2024-05-04 202.55.188.41

энэ ху жаа царайлсан шоохууз аль дээрээс л хойш уйлагнав ийн.. МАНгар ху жаа нарын набор болсон МАНгар намаасаа хариуцлага нэхэлдээ шоохуузаа

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-05-04 103.212.118.35

авахыг хичээх г.м. хийх ажил их байна.ЗГ байгуулагдах хоёр хувилбар:1/Дархан аварга олонхи болох. Энэ тохиолдолд МАН тогтвортой байдлыг эрхэмлээд дангаараа биш Үндэсний эвсэл, ХҮН-тэй эвслийн ЗГ байгуулж мэднэ.Оюун-Эрдэнэ намын даргаар үлдэнэ. МАН-ыг татан буулгана гэж байсан Х.Баттулгыг зөвлөхөөрөө ажиллуулж байсныг бодоход ийм алхам хийх магадлал өндөр.. 2/ Аль ч нам, эвсэл олонхи болохгүй. АН, Үндэсний эвсэл, ХҮН, жижиг намуудын төлөөлөл, бие даагчид нэгдээд ЗГ байгуулах.

Avatar

Уншигч 2024-05-04 202.9.46.158

Энэ хүн сонгуулийн сурталчилгаагаа ийм эртнээс хийгээд байж болох юм уу? МАХ-ынханд хамаагүй юу?

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-05-04 103.212.118.35

Даян аваргын НААДМЫН ӨНГӨ: АН-ын хувьд энэ удаагийн сонгуулиар 64 ба түүнээс олон суудал авахад хүнд, бараг боломжгүй .Намын жагсаалтаар сайнаар бодоод 35 хувь буюу 17 суудал авна гэе. Цаана нь доод тал нь 47 суудал тойргоос авах хэрэг гарна.Тойргийн нийт суудлын 62 хувь гэдэг том даваа. 2 Ерөнхийлөгч нь таардаггүй нь гол зовлон. МАН ч АН-д халтай хэд хэдэн мэдээлэл нийтэд цацлаа. Чөлөөт сонгогчдыг татах, гишүүдээ Үндэсний эвсэл, ХҮН-д алдахгүй, бие даагч руу шилжүүлэхгүй байх, тойрогт олон суу

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-05-04 103.212.118.35

2/ 64-өөс доош тооны суудал авах.МАН-ын олон гишүүн Үндэсний эвсэл рүү урвах, нөлөө бүхий зарим гишүүд нь бие даавал ийм үр дүн гарч болох талтай.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2024-05-04 103.212.118.35

Дархан аваргын НААДМЫН ӨНГӨ: Дархан аваргаас өөр 64 ба түүнээс олон суудал авах бөх байхгүй. 2 үр дүн гарах магадлалтай:1/ 64 ба түүнээс олон суудал авах. Энэ зорилт амаргүй. Учир нь, намын жагсаалтаар сайнаар бодоод 40 хувь буюу 19 суудал авна гэе.Цаана нь доод тал нь 45 суудал тойргоос авах хэрэг гарна. Тойргийн нийт суудлын бараг 60 хувь гэдэг том даваа. Гэхдээ ШИНЭ ХОРШОО хөдөлгөөн дархан аваргын хөдөөнөөс авах суудлын тоог нэмэгдүүлэх магадлалтай боллоо.2/ 64-өөс доош тооны суудал авах.МАН-

Avatar

ХУД-ийн чөлөөт сонгогч Ш.Раднаа:Энэ удаагийн сонгуулийн өнгийг таамаглавал: 2024-05-04 103.212.118.35

Энэ жилийн НААДМЫН ӨНГӨ: Зүүний манлайг дархан аварга МАН, барууны магнайг даян аварга АН манлайлах болов уу.Допинг энэ тэртэй холбогдоод хоёр аваргын нэр хүнд тааруу байгааг ашиглаад зүүний дагавар манлайд Үндэсний эвсэл, барууны дагавар манлайд ХҮН гарах болов уу..Бусад жижиг намууд, бие даагчид гээд аваргуудын аманд гарч таарна.Бие даагчдаас сайн битүү бөх барилдвал хоёр аваргын ганц нэг бөхийг өвдөг шороодуулах магадлалтай.Жижиг намуудад хэцүү наадам болно.

Avatar

Томшар 2024-05-04 66.181.179.247

Элбэгдоржийн хамаатан жижиг бачка жижиг л байх юм

Avatar

Нэргүй 2024-05-04 66.181.186.66

Ховдын Томшар, Муушар, Отгоншар нтр гээд л торгууд нар л байгаа биздээ, ихэнх нь ДоЯ-ны бууны ноход л байсан доо ! Одоо ч хэвээрээ л биз !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж