"Mongol Art" галерей болон АНУ-ын Нью-Йорк хот дахь "Mongolian Cultural Council"-аас санаачлан хүүхэд багачуудад зориулсан "Spotlight International Art-2024" өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Монгол Улсад суугаа 10 гаруй Элчин сайдын яамд оролцож, хүүхэд багачуудад өөр өөрсдийн үндэсний соёл, ёс уламжлал, хувцас, хоол хүнс, урлагаа танилцуулдгаараа онцлог. Өдөрлөг өнөөдрөөс эхлэн хоёр өдөр "Монгол арт" галерейд болох юм. Хүүхэд багачууддаа зориулсэн энэ өдөрлөг үнэ төлбөргүй тул тавдугаар сарын 04, 05-ны амралтын өдрүүдэд "Монгол Арт" галерейд ирэхийг урьж байна.
- Pinball тоглоом
- Эсгий үсний чимэглэл
- Арьсан бугуйвч
- Цаасан наамал
- Өнгөөр будах
- Цэгэн зураг
- Цаасан нугалбар
- Даавуун урлал зэрэг олон олон сонирхолтой зүйлсийг өөрийн гараар урлах боломжтой.






























































Холбоотой мэдээ