Уулархаг нутгаар нойтон цас орно

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Уулархаг нутгаар нойтон цас орно

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,  бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говь, говийн нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.  Улаанабаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна. Харин маргааш баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 4-нд баруун болон төвийн нутгаар, 5-нд баруун, төв, говийн нутгаар, 6-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд Алтайн салбар уулсаар, 4, 5-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаахан байх боловч 4-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
 
Б.Анхаа
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж