Улиастай явах чиглэлийн гэрэл дохион зохицуулагатай уулзварыг зам засвартай холбоотойгоор өнөөдөр /2024.05.04/ түр хугацаанд хаана. Тодруулбал, өнөөдөр 15:00-18:00 цагийн хооронд зам засварын ажлыг хийх тул зүүн чиглэлээс ирж байгаа иргэд Хужирбулан, Гачууртын замыг сонгож, Шархадны замаар болон уулын замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхааруулж байна.
Тиймээс жолооч нар баруунаас зүүн чиглэлд зорчихоос аль болох зорчихгүй байх, зорчсон тохиолдолд Шархад, Уулын замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зам засвар, арчлалтын байгууллагаас анхааруулж байна.
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2024 онд нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүрэгт 201 байршилд хийхээр болсон.
Тодруулбал,
- Чингэлтэйн өргөн чөлөө
- Галданбошогтын гудамжны авто зам
- Хайлаастын зам
- Ажилчны гудамжны авто зам
- Хараагүйчүүдийн төвийн зам
- Хасбаатарын гудамж
- Ард Аюушийн гудамжны авто зам
- Хүннүгийн гудамжны авто зам
- Шархадны гудамжны авто зам
- Натурын туслах авто зам
- Олимпийн гудамжны авто зам
- Парисын гудамжны авто замын нүхэн эвдрэлийг засварлаж дуусчээ.
Харин Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, 22-ын товчооны авто зам, Өнөр хорооллын авто зам, Үйлдвэрчний гудамж, Хүнсчдийн гудамжны авто зам зэрэг 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлаж байна.
Холбоотой мэдээ