Хятад улс сарны алс хол буюу харанхуй талаас дээж цуглуулах туршилтыг эхлүүлсэн нь дэлхийд анхдагч болж байна. "Chan-ge-6" датчикийг тээвэрлэж явсан хүнгүй пуужин Вэнчан сансрын хөөргөх төвөөс орон нутгийн цагаар 17:27 (БСТ 10:27) орчимд хөөрчээ.
Нийт 53 хоног үргэлжлэх энэхүү даалгавар нь хоёр кг орчим сарны дээжийг эх дэлхийд авчирч шинжилгээнд оруулах зорилготой юм.
Сарны харанхуй тал нь илүү зузаан, хуучин царцдастай, илүү олон тогоотой бөгөөд тэдгээр нь эртний лаавын урсгалаар бүрхэгдсэн байдаг. Уг туршилтыг явуулснаар сар хэрхэн үүссэнийг тодруулах материал цуглуулахад хялбар болно гэж эрдэмтэд найдаж байна. Хятадын Сарны хайгуул, сансрын инженерийн төвийн дэд захирал Гэ Пин хөөргөхөөс өмнө сэтгүүлчдэд, "Chan-ge-6" анх удаа сарны алслагдсан хэсгээс дээж цуглуулах болно гэж мэдэгджээ.
Уг сансрын пуужинг сарны дарь эхийн нэрээр нэрлэсэн бөгөөд Хятадын домогт өгүүлдэг хамгийн алдартай хүмүүсийн нэг юм.
"Chan-ge-6" нь 2500 км (1553 миль) өргөн, найман км (5 миль) хүртэлх гүнд орших өргөн уудам хотгор болох Өмнөд туйл-Айткенийн сав газарт зөөлөн газардах төлөвтэй байна. Дараа нь сарны хөрс, чулууг цуглуулж, өрөм, механик гар ашиглан туршилт хийх зорилготой гэж Хятадын үндэсний сансар судлалын газраас мэдэгдэв. Дэлхийтэй холбогдохын тулд "Queqiao 2" нэртэй релей хиймэл дагуулыг ашиглах болно гэж нэмж хэллээ.
”Chan-ge-6” амжилттай болж өрнөх бол “Chan-ge-7” , “Chan-ge-8”-г сансарт хөөргөхөөр төлөвлөж байна. “Chan-ge-7” нь сарны өмнөд туйлаас ус хайх бол “Chan-ge-8” нь олон улсын сарны судалгааны станц гэгддэг төлөвлөсөн бааз барих техникийн үндэслэлийг тогтоохыг оролдох болно. Үүний өмнөх "Chang-e-5" нь 2020 оны арванхоёрдугаар сард буцаж ирэхдээ сарнаас хамгийн шинэ лаваг гаргаж авсан байдаг. АНУ-тай өрсөлдөж буй Хятадын Баасан гаригт хөөргөсөн пуужин нь сансар судлалын хөтөлбөрийн хамгийн сүүлийн үеийн шат болж байна.
Эх сурвалс: BBC
Холбоотой мэдээ