Вупи Голдбергийн хувьд хөрөнгө мөнгө нь гэр бүлд өвлөгдөх ёстой. Нийт 60 сая ам.долларын хөрөнгөтэй гэгддэг “View” нэвтрүүлгийн хөтлөгч Вупи анхны нөхөр Алвин Мартинтай амьдралаа холбож, төрүүлсэн өдгөө 50 настай охин Александреа Мартиндаа "бүх зүйлийг" гэрээслэх болно гэдгээ хуваалцжээ.
Тэрбээр тавдугаар сарын 2-ны “ View” дугаарт "Хүүхдүүд харсан зүйлээрээ суралцдаг нь гайхалтай. Ээж маань маш их ажилладаг байсан болохоор би байгаа бүхнээ хүүхэддээ үлдээнэ гэж бодож байна” гэжээ.
Хэдийгээр хүүхдүүддээ хөрөнгөө үлдээх нь ойлгомжтой сонголт мэт санагдаж болох ч Холливудын бусад одод хүүхдүүддээ хөрөнгөө үлдээхгүй байхыг зориудаар сонгосон тухайгаа хуваалцжээ. Чухамдаа Гай Фиери өөрийн хэдэн сая ам.долларын хөрөнгөө хоолны эзэнт гүрнээ хүүхдүүд болох 27 настай Хантер, 18 настай Райдер нар өөрсдийгөө батлахгүй л бол өгөхгүй гэжээ. Тэрбээр “Fox News”-т өгсөн ярилцлагадаа "Аавынхаа хэлсэнтэй ижил зүйлийг би тэдэнд хэлсэн.
Аав маань " Би үхэхдээ ядуу үхэх болно, та нар оршуулгын зардлыг төлөх болно гэж найдаж болно" гэж хэлж билээ. Тэгээд би хөвгүүддээ "Та нар надаас ирж булааж авахгүй л бол миний барьж байгаа эдгээрийн алийг нь ч авахгүй гэж хэлсэн” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: ENEWS
Холбоотой мэдээ