ЦЕГ: Бага насны 2 хүүхдийг муу усны нүхнээс эсэн мэнд олсон

Хуучирсан мэдээ: 2024.05.04-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Бага насны 2 хүүхдийг муу усны нүхнээс эсэн мэнд олсон

ЦЕГ: Бага насны 2 хүүхдийг муу усны нүхнээс эсэн мэнд олсон

Алга болсон бага насны хоёр хүүхдийг муу усны нүхнээс эсэн мэнд олсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр буюу энэ оны тавдугаар сарын 3-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, хоёр эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, шөнийн 00.00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс олсон байна.

Алга болсон гурав болон таван настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авчээ. Одоогоор хоёр хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж