Нийслэлийн Хан-Уул дүүрэг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баруун талын авто замыг засч байна.
Зам засвартай холбоотойгоор “Таван богд” группийн уулзвараас “Ривер стоун” хотхоны уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08:00 цагийн хооронд хаахыг албаныхан мэдээллээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Холбоотой мэдээ