Дорнод аймгийн 3 суманд хээрийн түймэр гарч, унтраажээ

Хуучирсан мэдээ: 2024.05.04-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн 3 суманд хээрийн түймэр гарч, унтраажээ

Дорнод аймгийн 3 суманд хээрийн түймэр гарч, унтраажээ

Дорнод аймгийн Дашбалбар, Матад, Халхгол суманд өчигдөр буюу тавдугаар сарын 3-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гэхэд,  гал түймрийн 14 дуудлага иржээ.Үүнээс шар өвс долоо, хогны дөрөв, граш нэг, эд хогшил шатсан хоёр дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна.
Гал түймрийн аюулаас сэргийлж
  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, гагнуур хийхгүй байх
  • Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх
  • Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж