Хаврын улиралд үзэхэд тохиромжтой 5 КИНО

Хуучирсан мэдээ: 2024.05.04-нд нийтлэгдсэн

Хаврын улиралд үзэхэд тохиромжтой 5 КИНО

Хаврын улиралд үзэхэд тохиромжтой 5 КИНО

Мод, цэцэгс өнгөө сольж, ногоон өнгөөр орчноо чимнэ. Нартай дулаахан, сэтгэл гэгэлзүүлсэн үдэш гэртээ тухлан суугаад уран сайхны кино үзэх шиг сайхан амралт гэж хаана байх билээ. Ингээд хаврын улиралд л үзэхэд тохиромжтой, санал болгож буй киног сонирхоод үзээрэй.


1. Spring, Summer, Fall, Winter… and Spring

“Spring, Summer, Fall, Winter… and Spring” нь 2003 онд гарсан Өмнөд Солонгосын драм төрлийн кино юм. Энэ кинонд нэгэн ламын бага наснаасаа хөгшрөх хүртлээ туулж өнгөрүүлсэн амьдралын тухай өгүүлнэ. Киноны үйл явдал маш энгийнээр өрнөдөг ч дүрүүдийн мөн чанар, сонголт, дотоод сэтгэлийг Буддын шашны бэлгэдэл, дүрс дүрслэлээр тун сонирхолтой тайлбарлан үзүүлжээ.

Spring Summer Fall Winter and Spring (Original Soundtrack) - Album by Ji Bark - Apple Music

2. The Secret Garden

“The Secret Garden” нь 1993 онд бүтээгдсэн уран зөгнөлт, драм төрлийн кино юм. Киноны гол дүрд Кейт Маберли, Хейдон Проуз, Эндрю Нотт, Жон Линч, Мэгги Смит нар тоглосон бөгөөд Фрэнсис Хожсон Бернеттийн 1911 онд бичсэн ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээжээ. Киноны үйл явдлыг өнчин хоцорсон 10 настай охины амьдралаар төлөөлүүлэн үзүүлсэн байна.

The Secret Garden (1993) - IMDb

3. Winnie the Pooh: Springtime with Ro

Улаан өндөгний баяраар сэтгэл догдлол дүүрэн байгаа Рө найзуудтайгаа хамт “Hundred Acre Wood” модонд баяр тэмдэглэхээр төлөвлөжээ. Гэсэн хэдий ч туулай улаан өндөгний баяраас татгалзаж, хаврын цэвэрлэгээ хийхээр шийдсэн нь Рө болон түүний нөхдийн урмыг хугална. Баяр баясгалан, халуун дулаан нөхөрлөлийн тухай, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх тус киног та энэ амралтын өдрөөр заавал үзээрэй.

Winnie the Pooh: Springtime with Roo (Video 2004) - IMDb

4. Someone Great

Энэхүү кино нь Сан Франциско хотод мөрөөдлийн ажилдаа орсон сэтгүүлч бүсгүйн тухай түүхийг өгүүлнэ. Тэрээр хамгийн сайн хоёр найзын хамт Нью-Йорк  хотын шөнийн амьдралыг тольдож, өнгөрсөн амьдралаа эргэн дурсана.

Charming, Breezy, and Forgettable, Someone Great Is Made for Easy Viewing | Vanity Fair

5. Big Fish

Энэ уран зөгнөлт драмын кино нь сэтгэл татам түүхч Эдвард Блүүм болон түүний үл итгэгч хүү Вилл хоорондын ээдрээтэй харилцааг харуулдаг. Эдвардын амьдрал дуусах дөхөхөд Вилл домогт амьтад, ер бусын адал явдлуудыг нэгтгэсэн эцгийнхээ гайхалтай үлгэрүүдийн цаад үнэнийг тайлахыг хичээнэ. Вилл эцгийнхээ өнгөрсөн түүхийг судлахдаа түүх ярихын ач холбогдол, хайр ба өршөөлийн гүн гүнзгий сургамжийг олж авдаг. Уг кинонд цэцэгсийн дүр зургийг гайхалтайгаар харуулсан нь кино урлагийн түүхэнд мөнхөрчээ.

Big Fish (2003) - IMDb

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж