ОХУ-ын цэргийн хүчин Нигерт хүрэв

Хуучирсан мэдээ: 2024.05.04-нд нийтлэгдсэн

ОХУ-ын цэргийн хүчин Нигерт хүрэв

ОХУ-ын цэргийн хүчин Нигерт хүрэв

Оросын цэргүүд АНУ-ын цэргүүд байрлаж буй Нигер дэх агаарын бааз руу нэвтэрчээ. Баруун Африкийн тус улсын цэргийн засгийн газар АНУ-д цэргээ эргүүлэн татахыг шаардсаны дараа уг үйл явдал боллоо. Өнгөрсөн жил тус улс төрийн эргэлт хийж, олон мянган хүнийг хядсан босогчдыг дарахын тулд Вашингтонтой хамтран ажиллаж байсан.

Гэвч шинэ засгийн газар ОХУ-тай хамтран ажиллах болсноор АНУ-ын нэг мянга гаруй цэргийг нутагтаа буцахыг уриалав.

Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтан "Ройтерс" агентлагт мэдээлснээр, Оросын цэргүүд АНУ-ын цэргүүдтэй холилдохгүй байгаа гэв. Мөн  Нигерийн нийслэл Ниамей дэх Диори Хамани олон улсын нисэх онгоцны буудлын хажууд байрлах 101 агаарын баазад тусдаа ангар ашиглаж байгаа гэж мэдэгджээ.

Украины мөргөлдөөнөөс болж Нигер улсын цэрэг, дипломатын өрсөлдөөн улам ширүүсч байгаа энэ үед АНУ, Оросын цэргүүдийг ойртуулж байна.

Эх сурвалж  "Нөхцөл байдал тийм ч сайн биш байна. Гэхдээ богино хугацаанд зохицуулах боломжтой" гэжээ. АНУ болон түүний холбоотнууд Африкийн хэд хэдэн орноос цэргээ нүүлгэхээс өөр аргагүйд хүрчээ. Нигерээс удахгүй гарах гэж буйгаас гадна сүүлийн өдрүүдэд АНУ-ын цэргүүд Чадыг орхин гарсан. Францын цэргүүд Мали, Буркина Фасогоос хөөгдөж байна. Үүний зэрэгцээ Орос улс Африкийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж, Москваг  найрсаг орон хэмээн өргөмжилж байна.

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж