Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны тавдугаар сарын 5-наас 2024 оны тавдугаар сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Тавдугаар сарын 5-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 6-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +15…+20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ
Холбоотой мэдээ