Д.Батсүхийн өвөрмөц цомог

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Д.Батсүхийн өвөрмөц цомог

Залуучуудын сонсох дуртай “Номин талст” хамтлагийг анх үүсгэн байгуулсан “Номин“ хамтлагийн дуучин Д.Равжаа агсны найз нөхөд нь түүний гэгээн дурсгалд зориулан амьдарч байсан гэрийнх нь гадаа дурсгалын чулуун самбар босгож, уран бүтээлийг нь нэгтгэн, цомог гаргахаар болжээ.

Д.Равжаа агсан анх 1991 онд “Номин” хамтлагийг байгуулан “Цоглог гэрэлтэх”, “Үнэн”, “Итгэл”, “Уучлаарай хайрт минь“ гэхчлэн олон сайхан дууг залуусын сонорт хүргэн, Монголын поп урлагт өөрийн гэсэн үнэтэй хувь нэмэр оруулж явсан түүх бий. Энэ л хамтлагаас улбаалан одоогийн “Номин талс” хамтлаг байгуулагдаж, түүний зохиосон олон хит дууг үзэгч, фенүүддээ хүргэсэн юм.

Тиймээс ч өнөөдрийг хүртэл олны сэтгэл зүрхэнд уран бүтээлээрээ хоногшин үлдсэн Д.Равжаа агсны гэгээн дурсгалд зориулан “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх түүний дуулж амьдруулсан болон туурвиж үлдээсэн уран бүтээлээр 11 дуутай цомог гаргахаар бичлэгийн ажилдаа орсон байна. 

“…Сүүлчийн удаа цонхон дээр чинь сар болон хоноё

Сүүлчийн мөр шүлгийн төгсгөлийг зүүдэнд чинь татлъя…”  мөн
“Чив чимээгүй одод надаас үг асуу

Чимчирсэн уруулыг амтыг надаас асуу…”

хэмээн эгшиглэдэг сэтгэлд хоногшсон дуунуудыг мэдэхгүй хүн ховор биз ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж