Мьянмар эрчүүдийг гадаадад ажиллахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

Мьянмар эрчүүдийг гадаадад ажиллахыг хориглов

Мьянмар эрчүүдийг гадаадад ажиллахыг хориглов

Мьянмарын  засгийн газар цэргийн алба хаах насны эрчүүдийг цэрэгт татах тушаал гаргасан байна. Үүний дараа олон хүн цэргийн албанаас зугтахыг оролдсон тул  эрэгтэй хүмүүсийг гадаад оронд очиж ажиллахгүй байх шинэ дүрэм гаргажээ. Эрх баригчид Пүрэв гаригт эрчүүдийн гадаадад ажиллах зөвшөөрөл хүссэн бүх өргөдлийг түдгэлзүүлнэ гэж мэдэгдэв. Азийн бусад оронд Мьянмар иргэдийн ажиллах хүчин хамгийн их тархсан байдаг ба өмнө нь гадаадад ажиллах хүсэлтийг нь засгийн газар зөвшөөрдөг байжээ.

Гэвч тус улсад үргэлжилж буй иргэний дайнд хунтагийн эсрэг тэмцэл нэмэгдсэнээр ийм хязгаарлалтууд гарч байна. Хунта олон сар гарз хохирол амссаныхаа дараа хоёрдугаар сард цэрэг татлагын тушаал гаргасан. Үүнээс хойш гурван сарын дотор 100 мянга  орчим эрэгтэй гадаадад ажил эрхлэх зөвшөөрөл хүссэн нь дүрвэж буй хүмүүсийн цар хүрээг харуулж байна. Тус улсын цэргийн засгийн газар 18-35 насны эрэгтэйчүүд, 18-27 насны эмэгтэйчүүдийг  цэрэг татлагад элсүүлэхийг тушаажээ.

Мьянмарын дийлэнх  иргэд  Тайланд, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад ажиллахаар явсан. Сүүлийн үед гадаад руу дүрвэсэн хүмүүсийн дийлэнх нь цэргийн алба хаахаас зайлсхийсэн залуус байна. Цэргийнхэн Аун Сан Су Чигийн ардчилсан сонгуулиар сонгогдсон засгийн газрыг 2021 онд төрийн эргэлт хийж унагаснаас хойш хунта хэд хэдэн өөр бүлгүүдийн бослоготой тулгарсан нь иргэний дайн болж хувирсан юм. НҮБ-ын мэдээлснээр дайн өнөөг хүртэл олон мянган хүний аминд хүрч, дор хаяж 2.6 сая хүн эх орноосоо дүрвэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж