“Сэтгүүлч Батдорж” сан шилдгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

“Сэтгүүлч Батдорж” сан шилдгүүдээ тодрууллаа

“Сэтгүүлч Батдорж” сан шилдгүүдээ тодрууллаа

“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн гуравдугаар сарын 6-нд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зарладаг. Өнөөдөр /2024.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр шилдгүүдээ тодрууллаа.

Өмнөх жилүүдэд “Усны үнэ цэн”,  “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа”, “Шинэ монголын тухай”, “Нүүх үү, үлдэх үү” гэсэн сэдвийн хүрээнд уралдааныг зарлаж байсан бол энэ жил “Бид” гэсэн сэдвийн хүрээнд оюутнуудын мэдлэг ур чадварыг сорьсон юм. Түүнчлэн өмнөх жилүүдэд сэтгүүл зүйн ангийн II, III-р курсийн оюутнууд оролцдог байсан бол энэ жилийн уралдааныг курсын ялгаагүй болгосноор илүү олон оюутан оролцох боломжтой болжээ.

Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан ба эхний шатанд эсээ бичиж, дараагийн шатанд шалгарсан оюутнууд телевизийн сурвалжлага бэлтгэж өрсөлдсөн байна. Уралдаанд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн гуравдугаар курсын оюутан Б.Хонгорзул тэргүүн байрын эзэн болж, бүтэн жилийн сургалтын төлбөрөөр шагнуулаа.

“Сэтгүүлч Батдорж” сан нь 2013 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготойгоор өнгөрсөн 11 жилийн хугацаанд 11 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 50 оюутанд мөнгөн урамшуулал олгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж