НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тавдугаар сарын 2-нд нийтэлсэн үнэлгээний дагуу Израилийн геноцидын дараа Газад учирсан асар их хохирлыг арилгахад ойролцоогоор 80 жил шаардагдах төлөвтэй байна.
Харин, барилгын материалыг 2021 онтой харьцуулахад "тав дахин хурдан" нийлүүлбэл бөмбөгдөлтийн дараах сэргээн босголтын ажлыг "2040 он гэхэд" хийж дуусгах боломжтой. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Арабын орнуудын бүсийн товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Абдулла аль-Дардари " The National" сонинд өгсөн ярилцлагадаа Газын зурвасыг сэргээн босгоход бараг 40 тэрбум ам.долларын өртөгтэй гэж тооцоолжээ. Газын бүс дэх орон сууцны 70 гаруй хувь нь Израилийн цохилтын үеэр сүйдсэн бөгөөд одоо ч дайн үргэлжилж байгаа тул 80 эсвэл 90 тэрбум ам.доллар хүрч болзошгүйг анхааруулж байна.
Өнгөрсөн сард НҮБ-ын Тэсрэх бөмбөгтэй тэмцэх алба (UNMAS) Израилийн бөмбөгдөлтөөс үлдсэн асар их хэмжээний нуранги, тэсэрч дэлбэрсэн үлдэгдэл, сумыг зайлуулахад 14 жил шаардлагатай болохыг мэдээлсэн. "UNMAS"-ийн хөтөлбөрийн тэргүүн Мунго Бирч "Газын бүс нь Украиныхаас илүү их нурангитай. Украины фронтын шугам нь бараг 1000 километр үргэлжлэх бол Газын зурвас нь 40 км урт юм" гэлээ.
Эх сурвалж: The Cradle
Холбоотой мэдээ