Япон, Энэтхэгийг "харийнхныг үзэн ядагч” гэв

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

Япон, Энэтхэгийг "харийнхныг үзэн ядагч” гэв

Япон, Энэтхэгийг "харийнхныг үзэн ядагч” гэв

Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын гол холбоотон Япон, Энэтхэг улсыг  цагаачлалын эдийн засгийн үр өгөөжийг хүртэж чадахгүй байгаа тул  “харийнхныг үзэн яддаг” гэж нэрлэжээ. Кампанит ажлынхаа хандив цуглуулах арга хэмжээний үеэр Байден гадаадынхныг дайсагналцах нь тэдний өсөлтийг саатуулж байна гэж мэдэгдсэн.

“Манай эдийн засаг өсөж байгаа нэг шалтгаан нь бусад орны хүмүүстэй холбоотой. Яагаад? Учир нь бид цагаачдыг хүлээн авч байна" гэж Байден Ази, Америкийн уугуул Хавай, Номхон далайн арлуудын өвийн сарыг тэмдэглэх арга хэмжээний үеэр хэлжээ.  “Яагаад Хятад улс эдийн засгийн хувьд ийм муу зогсонги байдалд оров, Япон яагаад асуудалтай байна, Орос, Энэтхэг яагаад гадныхныг үзэн ядаж байна. Тэд цагаачдыг хүсэхгүй байгаа. Цагаачид бол биднийг хүчирхэг болгодог" гэв.

Байден Япон, Энэтхэгийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь  гэнэтийн зүйл болжээ. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида гурван долоо хоногийн өмнө Цагаан ордонд төрийн оройн зоог барих үеэр хоёр улс "эвдэшгүй" түншлэлийн харилцаагаа тэмдэглэж байсан.  Байден АНУ, Япон хоёр "ардчилал, эрх чөлөөний төлөөх ижил үнэт зүйл, ижил амлалттай" гэж мэдэгдэж байжээ. Япон улс нь хүн амын хурдацтай хөгшрөлтөө нөхөхийн тулд гадныханд үүд хаалгаа аажмаар нээж байгаа. Гэвч "Их-7" бүлгийн аль ч улсаас хамгийн бага шилжилт хөдөлгөөнтэй улс юм. Японы хүн амын хоёроос илүүгүй хувь нь цагаачид байдаг бол АНУ-д 14 хувь байдаг.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж