ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ

ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ
Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж байсан этгээдийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчилжээ. Цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд Өмнөд Солонгос улсаас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед нь баривчлан шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Тодруулбал, шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж