UBS Pictures: “Хайрын домог”-оор үзэгчиддээ бэлэг барьж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

UBS Pictures: “Хайрын домог”-оор үзэгчиддээ бэлэг барьж байна

UBS Pictures: “Хайрын домог”-оор үзэгчиддээ бэлэг барьж байна

"UBS Pictures" компани дэлгэцийн 10 гаруй уран бүтээлийг олны хүртээл болгож, үзэгчдийн таашаалыг хүртсэн юм. Тус компанийн “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” бүтээлүүд нь үндэстний өвөрмөц онцлог бүхий соёл уламжлалын сэдвүүдээр цаг үеэ олсон, даацтай, урлаг гоо зүйн хэмжүүрт бүрэн нийцүүлсэн байдгаараа ялгардаг билээ. Сэдэв, агуулга, илэрхийлэл, уран чадварыг бүтээхүйн зүй тогтол болгон эрэлхийлж, үндэстний хэлний баялаг өв санг уудлан, үзэгч сонсогчдын оюун санааны эрэлт хэрэгцээнд бүрэн үйлчилэх урлагийн дээд хэмжүүрийг "UBS Pictures" дархлаажуулдаг нь дэлгэцийн бүтээлүүдээр нь нотлогддог.

Уран бүтээлч хамт олон энэ удаа ээлжит нэгэн бүтээлээ үзэгч түмэндээ толилуулахд бэлэн болоод байна. Энэ бол “Хайрын домог” бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

Хэнтий аймгийн Дадалд үндсэн зураг авалтыг нь хийж, түүнчлэн Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгуудад буухиачлан зураг авч, дөрвөн улирлын өнгө илэрхийлэл бүхийгээрээ энэ кино онцлог юм. Монголын залуу идэр үеийн авьяаслаг жүжигчид болох Д. Мөнхтөмөр, Т.Сэлэнгэ,  М. Тогтохжаргал, Т. Лхагвадулам, ОХУ-ын Ардын жүжигчин, Буриадын ардын болон гавьяат жүжигчин нарын алдартай , туршлагатай жүжигчид тогложээ.

“Хайрын домог"-т буриадын ард түмний ахуй соёл, домгийн  улбаа, өвөрмөц хэв шинж, сэтгэлгээний онцлог, оюун санааг туульсын арга хэлбэрээр хайр дурлал, өшөө хорсол, өгөөмөр сэтгэл, уудам санаа, ухаант хайрт бүхнээр хослуулан өгүүлсэнээрээ эл киноүнэ цэнтэй бөгөөд үзэгчдийн сонирхол таашаалд нийцнэ гэж киног бүтээгчид итгэлтэй байгаа юм. Жуулчдын улирал ирж, зуны амралт наашилсан, сонгуулийн улс төр голлосон өнөөдрийн эл ахуй цаг үед энэ кино үзэгчдийн зүрх сэтгэлд гэгээ татуулж, урлаг гоо зүйн ханамж өгөх учиртай юм. Монголынхоо урлагт хайртай, урлагийн гоо сайханаар амьсгалагч хүн бүрийг "UBS Pictures "“ХАЙРЫН ДОМОГ-тоо урьж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж