3х3: Монголын шигшээ Японд илт давуу хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

3х3: Монголын шигшээ Японд илт давуу хожигдлоо

3х3: Монголын шигшээ Японд илт давуу хожигдлоо

Монголын шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо талбайн эзэн орон Японы эсрэг тоглож, 12-22 гэсэн харьцаатай хожигдлоо. Японоос Томас Кенниди дийлдсэнгүй. Түүний алсын зайн шидэлтүүд оноо зөрүү холдох гол шалтгаан байв.

Монголын шигшээ үлдсэн тоглолтуудаа маргааш 15:40 цагаас Францын эсрэг, 19:10 цагаас Египетийн эсрэг тус тус хийнэ. Хожигдох эрхгүй тоглолтууд үлдлээ.


Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох хоёр дахь тэмцээн өнөөдөр/2024.05.03/ Японы Үцүномияа хотод эхэлнэ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ баг ердөө ганцхан эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг оролцоно.

Хэсгийн тухайд Монголын баг В хэсэгт Египет, Япон, Францтай нэг хэсэгт орсон. Ямар ч маргаангүй, хэсгээ тэргүүлэх бүрэн боломжтой. Нөгөө хэсэгт нь л гэхэд Литви, Нидерланд, Бразил, Пуэрто Рико гэсэн чанга багууд орсон. Өөрөөр хэлбэл, харьцангуй зөөлөн учраанууд Монголын хэсэгт байна.

Монголын баг эхний тоглолтоо өнөөдөр 18:45 цагаас Японы эсрэг хийнэ.

Үлдсэн тоглолтуудаа маргааш 15:40 цагаас Францын эсрэг, 19:10 цагаас Египетийн эсрэг тус тус хийнэ.

Өнгөрсөн Үцүномияагийн Их дуулгад Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн ч бэлтгэлжилт сайтай байгаа нь харагдсан. Харин А.Ананд Азийн аваргын формоороо байвал оноо авах тал дээр санаа зовохгүй. Мөн О.Энхбаатарын самбар, будагтай талбайн хамгаалалт, довтолгоо хэрэгтэй. Гол нь алдаагаа хянах, сул оноонуудаа алдахгүй цуглуулах.

Үцүномияагаас эрхээ авч чадахгүй бол тавдугаар сарын 16-нд Унгарт сүүлийн тэмцээн болно. Тухайн тэмцээнээс гурван баг олимпийн эрхээ авна. Гэхдээ өрсөлдөөн харьцангуй чанга, олон баг оролцоно. Тэгэхээр энэ удаагийн тэмцээн л монголчуудын хамгийн боломжит хувилбар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж