Лэйкерс ЛеБронд 3 жилийн гэрээ санал болгох хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

Лэйкерс ЛеБронд 3 жилийн гэрээ санал болгох хүсэлтэй

Лэйкерс ЛеБронд 3 жилийн гэрээ санал болгох хүсэлтэй

Денвер Наггетс багт хожигдож, улирлаа өндөрлүүлсэн Лос Анжелес Лэйкерс баг ирэх улиралдаа бэлдээд эхэллээ. Сүүлд гарсан мэдээллээр энэ долоо хоногтоо Лэйкерс ахлах дасгалжуулагч Дарвин Хэмийг ажлаас нь халах гэнэ. Түүнийг орлох хамгийн өндөр боломжтой хүнээр цагтаа лигийн шилдэг шидэгчдийн нэг байсан Ж.Ж Редикийн нэр яригдаж байна.

Мөн ЛеБрон Жэймсийн гэрээний талаарх яриа гарчээ. ЛеБрон ирэх улирал Лэйкерст тоглох эсэхээ өөрөө шийднэ. Шийдвэрээ 2024 оны зургадугаар сарын 29-ноос өмнө гаргана. Хэрэв Лэйкерст үлдвэл 51 сая ам.долларын цалин авна.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-д гарсан мэдээллээр Лэйкерсийн зүгээс ЛеБронд гурван жилийн 164 сая ам.долларын гэрээ санал болгоно гэжээ.

Өдгөө 39 настай түүнийг дахин гурван жил дээд түвшинд тоглоход гайхах зүйлгүй. Өнгөрч буй улиралд л гэхэд 25.7 оноо, 7.3 самбар, 8.3 ашигтай дамжуулалт дунджилжээ.

Ж.Ж Редик ирэх шуум гарсан нь ч ЛеБронтой холбоотой. Учир нь ЛеБрон Жэймс, Ж.Ж Редик нар хамтран "Mind the Game" подкастыг хөтөлж, таван дугаарыг хүргээд буй.

Энэ жил 40 нас хүрэх ЛеБрон Жэймс зун АНУ-ын шигшээ багийн хамтаар Парисын олимпод оролцоно. Олимпоос өмнө ирээдүйгээ шийдэх аж. Денверт хожигдож, хасагдсан тоглолтын дараа сэтгүүлч түүнээс Лэйкерсийн төлөө сүүлийн тоглолтдоо оролцсон уу? гэж асуухад хариулт өгөхөөс татгалзсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж