“Боинг”-ийн дахин нэг шүгэл үлээгч нас барав

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

“Боинг”-ийн дахин нэг шүгэл үлээгч нас барав

“Боинг”-ийн дахин нэг шүгэл үлээгч нас барав

"Боинг" компанийн үйлдвэрлэлийн стандартын талаар шүгэл үлээж байсан Жон Барнетт гуравдугаар сарын 9-нд нас барсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. "Боинг" компанид 32 жил ажилласан Барнеттыг амиа хорлосон гэж үзсэн юм.

Тэгвэл тус компанийн аюулгүй байдлын талаар шүгэл үлээсэн хоёр дахь хүн нас баржээ. “Боинг”-ийн нийлүүлэгч “Spirit AeroSystems” компанийн чанарын аудитороор ажилладаг байсан Жошуа Ден Мягмар гаригт нас барав. Ар гэрийнхнийх нь мэдээлснээр 14 хоногийн өмнөөс түүний эрүүл мэнд гэнэт муудаж, улмаар эмнэлэгт нас барсан байна. Шинжилгээгээр түүнээс томуугийн В, MRSA стафийн халдвар илэрч, дараа нь уушгины хатгалгаа болжээ. Энэ мэдээллийг түүний ээж нь фэйсбүүктээ нийтэлсэн байв.

Өмнөх шүгэл үлээгч Жон Барнеттыг төлөөлж байсан хуулийн фирм Жошуа Денийг төлөөлж байсан.

Тэрээр “Боинг 737 Макс” хөтөлбөр дээр ажиллаж байсан бөгөөд үйлдвэрлэлийн зохисгүй ажиллагааны талаар 2023 онд Холбооны нисэхийн захиргаанд албан ёсоор гомдол гаргаж байв. Улмаар нас барахаасаа хэдхэн сарын өмнө ажлаасаа халагдсан.

Түүний биеийн байдал муудсан тул диализийн аппаратад орж, Оклахома хотын эмнэлэгт шилжүүлсэн. Дараа нь , зүрх, уушгины амин чухал үйл ажиллагааг хариуцдаг “ECMO” аппаратад түүнийг залгажээ. Ден эрүүл амьдралын хэв маягтай гэдгээрээ алдартай байжээ.

Эх сурвалж: GLOBAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж