Байдены эсрэг "TikTok" зүгээр суухыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

Байдены эсрэг "TikTok" зүгээр суухыг хүсэхгүй байна

Байдены эсрэг "TikTok" зүгээр суухыг хүсэхгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Лхагва гарагт "TikTok"-ийг хориглох хуулийн төсөлд гарын үсэг зурсан нь тус компанийн АНУ дахь үйл ажиллагаанд томоохон аюул занал учруулж байна.

Ерөнхийдөө Байден хуулийн төсөлд гарын үсэг зурснаар "TikTok"-ийн толгой компани Хятадын "ByteDance"-д бүтээгдэхүүнээ зарах 270 хоногийн хугацаа өгчээ. Хэрэв бүтээгдэхүүнээ зарахгүй бол Америкт "TikTok"-ийг ашиглах боломжгүй болох аж. Бүтээгдэхүүнээ зарах сүүлийн хугацаа нь 2025 оны нэгдүгээр сарын 19 бөгөөд энэ хугацааг дахин 90 хоногоор сунгах боломжтой гэнэ.

ЯАГААД "TIKTOK"-ИЙГ ХОРИГЛОХ БОЛОВ?

"TikTok" бол Хятадын "ByteDance" компанийн бүтээгдэхүүн. Тиймээс АНУ-ын эрх баригчид иргэдийнхээ хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг хамгаалж, гадаадын аппликейшн, бүтээгдэхүүнийг хориглох хүсэлтэй буй.

"ТIKTOK"-ИЙН ЗҮГЭЭС ЯМАР ТАЙЛБАР ӨГСӨН БЭ?

"TikTok" ч зүгээр суухыг хүсэхгүй байна. Саяхан тус компанийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чюгийн нийтэлсэн бичлэгт "Та бүхэн итгэлтэй байж болно. Бид хаашаа ч явахгүй. Шүүх дээр та бүхний эрхийн төлөө тэмцэх болно. Баримт болон Үндсэн хууль бидний талд байна. Тиймээс ялна гэж найдаж байна" гэжээ.

"TikTok"-ийн зүгээс дээрх хуулийн төслийг "Үндсэн хууль зөрчсөн" гэж нэрлээд, энэ нь тус платформын АНУ-ын 170 сая хэрэглэгч болон уг аппликейшн дээр ажилладаг долоон сая бизнесийг сүйрүүлнэ гэв.

"TIKTOK"-Д ЯМАР СОНГОЛТ ҮЛДСЭН БЭ? 

Хэрэв "TikTok" тогтоосон хугацаанд "ByteDance"-аас салж чадахгүй бол АНУ-ын хэрэглэгчид ирэх оны нэгдүгээр сарын дундуур хайртай платформдоо баяртай гэж хэлэхээс өөр аргагүйд хүрнэ.

Энэ оны нэгдүгээр сард гаргасан судалгаагаар АНУ-ын 12 болон түүнээс дээш насныхны 35 хувь нь "TikTok" хэрэглэж байна. Энэ үзүүлэлтээрээ "Facebook", "Instagram"-ийн араас бичигджээ.

Хэрэв "TikTok" шүүхэд хандвал энэ хэрэг удаан үргэлжлэх гэнэ.

Мөн худалдах тал дээр ч асуудал гарчээ. Тодруулбал, "TikTok"-ийн толгой компани Хятадын хууль тогтоомжид захирагддаг бөгөөд Хятадын засгийн газар "TikTok"-ийг зарахыг эсэргүүцэж байгаа аж. Гагцхүү "TikTok"-ийн алгоритмыг Хятадын засгийн газар Америкт алдахыг хүсэхгүй байна. Хэрэв худалдаалах болвол алгоритмгүй зарах боломжтой байж магадгүй. Гэхдээ "TikTok" өөрийн тусгай алгоритмгүй үнэд хүрнэ гэдэг учир дутагдалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж