ОХУ-ын армийн 100 гаруй цэрэг "Atacms" пуужингийн цохилтод өртөн амь үрэгджээ. Тодруулбал, Украины зүүн хэсэгт орших Луганск хотын Можнякивка орчмын Оросын эзэмшилд байсан нутаг дэвсгэрт АНУ-аас нийлүүлсэн баллистик пуужингуудаар цохилт өгсөн. АНУ-д төвтэй Дайны судалгаа шинжилгээний хүрээлэнгээс мэдэгдсэнээр Киевийн цэргүүд Луганск дахь фронтын шугамын цаана 50 милийн зайд орших Оросын бэлтгэлийн талбайд цохилт өгсөн байна.
Кластер хошуугаар зэвсэглэсэн армийн тактикийн пуужингийн системийн богино зайн хувилбаруудыг Украинд өнгөрсөн намар АНУ-аас нууцаар илгээсэн. Хуучин хувилбар нь байд хүрэх үедээ үхлийн аюултай бөөгнөрөлтэй бөмбөгийг тараадаг. Уг пуужингийн систем нь одоогоор Украины ашиглаж буй хамгийн хүчтэй, үхлийн аюулт зэвсэг юм.
Украинд очих дараагийн зэвсгийн тусламжууд маргаан дагуулж байна. Тухайлбал, Германы эрх баригчдын санал болгосон "Taurus" пуужингуудыг Украин руу илгээхийг олон нийт эсэргүүцсэн. Германы "RTL" телевизээс явуулсан судалгаагаар германчуудын 56 хувь нь пуужин илгээхийг эсэргүүцэж байгаа бол 37 хувь нь дэмжсэн байна. Гэсэн хэдий ч үхлийн аюултай зэвсгийг илгээхийг дэмжигчдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа аж. Алсын тусгалт уг пуужингуудыг Украин руу илгээх гэсэн барууны хүсэлт Канцлер Шольцд хүндээр тусч байна. Шольц өнөөг хүртэл Москвад цохилт өгөх хангалттай хүчтэй пуужинг нийлүүлэхээс эрс татгалзсаар ирсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Путин Германы эсрэг хатуу хариу арга хэмжээ авчсан ба дайнд орж болзошгүй гэж болгоомжилж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ