Жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

Жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орно

Жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох болжээ. Жилдээ 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтайгаар үйлдвэр баригдсан байна. Албаны хүний мэдээллээр ирэх зургадугаар сард дээрх үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор компанийн одоогийн олж байгаа ашиг орлого өсөх бодит тооцоолол гарсан” гэж мэдэгдэж байсан. Иймээс Монгол Улсын 3.4 сая гаруй иргэн хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсээ түүхийгээр нь экспортлох бус баяжуулах нь нэмүү өртөг шингэж тэр хэрээр экспортоор олох орлого илүү өсөх юм. Энэ нь эргээд хувьцааны ногдол ашиг хүртэхэд илүү өгөөжтэй тусна гэж ойлгож болно.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29,3 сая тонн нүүрс борлуулж 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар Монгол Улсын 3,4 сая иргэнд 760 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай иргэн 256 мянган төгрөгийн, 750 ширхэг хувьцаатай иргэн 179 мянган төгрөгийн ногдол ашиг хүртсэн юм.

Харин 2022 оны ногдол ашиг болгож, 1072 ширхэг хувьцаатай иргэн 104 мянган төгрөг авсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж