Гадаадын улсад шинэ карьер эхлүүлэх талаар бодож байгаа бол тухайн улсын хөдөлмөрийн зах зээлийг ойлгох шаардлагатай. Мөн дундаж цалин хэд гэдэг нь хамгийн чухал.
Япончуудын дундаж цалин 2024 онд 4.58 сая иен буюу ойролцоогоор 29 мянга гаруй ам.доллар байна. Энэхүү тооцооллыг Японы Үндэсний татварын агентлаг болон Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамнаас гаргажээ.
Мэдээж энэ нь салбар бүрт харилцан адилгүй. Нас, туршлага зэрэг хэд хэдэн чухал хүчин зүйл бий. Энд онцлууштай нь япон компаниуд цалингийн уламжлалт тогтолцоотой байх нь элбэг. Өөрөөр хэлбэл, ажилчдын цалин хөлсийг хувь хүний гүйцэтгэл, мэргэшлээр бус ажилласан жилээр нь тооцдог. Тухайн ажилчин нас ахих тусам компанидаа илүү их туршлага хуримтлуулахын хэрээр цалингийн нэмэгдэл, урамшуулал авна гэсэн үг. Тиймээс энэ системээр явснаар ахимаг насны ажилтнууд нь залуучуудаасаа илүү өндөр цалин авдаг.
Эх сурвалж: JAPAN TODAY