Доналд Трамп өнгөрсөн Пүрэв гаригт шүүхэд түүнтэй холбоотой байсан гэх хоёр эмэгтэйн өмгөөлөгчийн асуултад хариулт өгчээ. Тэрбээр өөрийн шүүхэд гаргасан үзэл суртлаасаа болж нэмэлт хориг авах болсон байна. Шүүхээс 2016 оны сонгуулийн өмнө Дональд Трампын нуусан мөнгөний талаар цуглуулсан баримтыг гол чухал бичиг баримт гэж үзэж байна. Түүнчлэн өмгөөлөгч Кейт Дэвидсоны цуглуулсан баримт, нотолгоо Трампыг шоронд хийх боломжтой юм. Гэрч, тангарагтны шүүгчид болон хэрэгтэй нягт холбоотой бусад хүмүүс рүү халдахыг хориглосон шүүгчийн шаардлагыг Трамп зөрчсөн гэж прокурорууд үзэж байна. Тиймээс Трампын тавьсан тайлбар тус бүрд 1 мянган ам. долларын торгууль нэхэмжилж байна.
Шүүгч Хуан Мерчан Мягмар гаригт Дональд Трамп 9 удаа шүүхийн дэг жаяг, гэрч, шүүгчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн тул 9 мянган ам.долларын торгууль оногдуулжээ.
Мерчан шинэ торгууль, хориг арга хэмжээ авах хүсэлтийг хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Мөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Трамп ирэх өдрүүдийн шүүх хурлын үеэр ёс бус авир гаргахгүй байх тал дээр нэмэлт хориг тавих ёстой гэж прокурорын тал санал хүргүүлжээ. Шүүх дээр болсон бүх үйл явдал нь Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд ихээр нөлөөлөх юм.
Эх сурвалж: Accosiated Press