Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын байранд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын байранд шилжүүлнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын байранд шилжүүлнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндийн “Шинэ зуун мод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж буй Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулах. Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулан цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх зэрэг асуудал яригдаж эхэлжээ.

Шинээр бүрдэх парламент 126 гишүүнтэй болох тул өнгөрсөн өвөл Үндэсний аюулгүй байдлын албыг Их тэнгэр лүү нүүлгэсэн. Хоёр дахь ээлжинд Ерөнхийлөгчийн Тамгын газрыг нүүлгэх асуудал яригдаж эхэлсэн. Ингэхдээ одоогийн Хууль зүйн үндэсний хүрээлэн байрлаж буй байр руу нүүлгэн шилжүүлэх асуудал хөндөгдөж эхэлсэн байдаг.

Тэгвэл шинээр бүрдэх парламентын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын байр луу шилжүүлэх асуудлыг яаралтай шийдэх асуудал хөндөгдөж эхэлжээ.

Уг нь УИХ 126 гишүүнтэй болох хуулийг батлахаас өмнө шинэ парламентын байрыг Их тэнгэрт барих асуудал хөндөгдсөн. Гэвч одоог болтол ажил хэрэг болоогүй. Харин олон нийтийн зүгээс шинэ парламентын ордныг Их тэнгэрийн аманд барих бус Баянхошуу, Ханын материал зэрэг гэр хороолол руу барих нь илүү зохино гэдэг саналыг ч дэвшүүлж ирсэн. Аль ч шийдлийг гаргаагүй байтал парламентад 126 гишүүн сонгогдох болж, өрөө тасалгааг нь бэлтгэх шаардлага үүссэн тул УИХ Төрийн ордондоо үлдэж, харин Засгийн газрыг нүүлгэх хуулийн төслийг боловсруулсан юм байна. Удахгүй эл асуудал УИХ-аар хэлэлцэгдэх болжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж