Тавдугаар сарын 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна

Тавдугаар сарын 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Ихэнх хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө +1….+6 градус хүйтэн, өдөртөө +16….+21 градус дулаан байна.

2024 оны тавдугаар сарын 4-нөөс 2024 оны тавдугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 Тавдугаар сарын 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул голын хөндийгөөр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна. Тавдугаар сарын 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж