Украинд тулалдаж буй Оросын цэргүүдэд урам зориг өгөх зорилгоор амьтны хүрээлэнгээс хоёр тогос илгээсэн байна. Баруун өмнөд хэсэгт орших Липецкийн амьтны хүрээлэн Мягмар гаригт олон нийтийн мэдээллийн "VK" цахим хуудсанд уг мэдэгдлийг гаргасан ч удалгүй устгажээ. Үндсэн мэдэгдэлд "Байлдааны хүнд нөхцөлд байгаа залууст шувуудын гоо үзэсгэлэн урам зориг өгч, хэсэгхэн ч гэсэн баяр баясгаланг авчирдаг. Энэ бол амьтны хүрээлэнгийн сурталчилгаа биш, харин зүрх сэтгэлийн бэлэг юм. Эдгээр шувуудын гоо үзэсгэлэн цэргүүдийн сэтгэлийг дэмжих болно гэж найдаж байна" гэж "The Daily Beast" мэдээлэв.
Цэргүүд шувууг харж, "сүнсний амар амгаланг" олж авах боломжтой гэж "The Daily Beast" орчуулжээ. Мөн тэдэнд зориулж үүр барьж байгаа гэж Украины "Правда" сонинд бичжээ. Гэхдээ эдгээр тогосууд Украинд очсон эсэх нь тодорхойгүй. Амьтны хүрээлэнгийн нийтэлсэн бичлэг доор ихэнх хүмүүс Владимир Путинг доромжилсон байжээ. Олон нийтийн цахим хэрэглэгчид Украинд болж буй эмгэнэлт явдлыг хоёр тогос шувуугаар тайвшруулж болохгүй гэж үзсэн байна. Үүнд "Ерөнхийлөгчийг доромжлох нь хүлээн зөвшөөрөгдөхгүй" гэж The Daily Beast хариу бичжээ. Орос улс иргэдийнхээ дайны талаар авах мэдээллийг маш ихээр хязгаарлаж, үүний эсрэг дуугарсан оросуудыг шийтгэсэн нь тус улсад үл үзэгдэх эсэргүүцлийг бий болгожээ. Эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган хүн баривчлагдсан ч Оросын иргэд түрэмгийллийг бүрэн утгаараа эсэргүүцэж байсангүй. Путин мөн Украин дахь үйл явдлыг "түрэмгийлэл", "дайн" гэж тодорхойлбол " гэмт хэрэгт" тооцогдох хууль гаргажээ.
Эх сурвалж:Insider
Холбоотой мэдээ