Атлантын далайн хар салхины улирал удахгүй эхэлнэ. Энэ нь Атлантын далайн түүхэн дэх хамгийн идэвхтэй үеүдийн нэг байх төлөвтэй байна. "AccuWeather"-ийн мэргэжилтнүүд 2024 онд 20-25 шуурга болно гэж таамаглаж байна. Энэ жил маш олон шуурга шуурч болзошгүй байгаа тул Цаг уурын албанаас тохирох нэрсийг өгөх болжээ.
Үндэсний хар салхины төв (NHC) нь 1953 оноос хойш халуун орны системийг нэрлэж, шуургыг тодорхойлохын тулд өнгөрсөн оны индексүүдийг ашиглаж байна. Хэрэв тухайн шуурга эсвэл хар салхи нь их хэмжээний хохирол учруулж, хүний амь нас эрсэдвэл нэрийг нь дахиж ашигладаггүй. Англи хэлний цагаан толгойд 26 үсэг байгаа хэдий ч "Q, U, X, Y, Z" үсгийг алгассан тул хар салхины нэр дунд 21 шинэ нэр оржээ.
Урьдчилан таамаглаж буйгаар хар салхины улирал их хүчтэй болох төлөвтэй байгаа тул жагсаалтад орсон нэр бүрийг 2024 онд ашиглана. Хэрэв хохирол учруулаагүй бол ирээдүйд гарч болзошгүй шуургыг нэрлэх юм. Атлантын далайн хар салхины улирал зургадугаар сарын 1-ний Бямба гаригт эхэлнэ. Эдгээр нэрс дунд таны хоч, нэр эсвэл таньдаг хүний чинь нэр байгаа юм биш биз?

Хамгийн сүүлд Альберто, Берил, Крис, Дебби, Эрнесто, Гордон, Хелен, Исаак, Жойс, Кирк, Лесли, Надин, Оскар гэх нэрсийг 2018 оны Атлантын далайн хар салхины улиралд ашигласан. Франсин, Милтон гэх нэрс 2018 оны улирлын дараа зодог тайлсан Флоренс, Майкл нарыг орложээ.

Өмнө нь Грек цагаан толгойн үсгийг Альфа-аас эхлээд нэр болгон ашигладаг байсан. Гэсэн хэдий ч 2020 онд болсон түүхэн хар салхины дараа энэ дүрмийг 2021 онд өөрчилсөн байна.

Эх сурвалж:AccuWeather
Холбоотой мэдээ