Бразилын үерээр 10 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

Бразилын үерээр 10 хүн нас баржээ

Бразилын үерээр 10 хүн нас баржээ

Бразилийн өмнөд хэсгийн Рио-Гранде-ду-Сул мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн аюул нүүрлэж 10 хүн нас баржээ. Мөн сураггүй алга болсон 21 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 100 гаруй хот, тосгоны 3300 орчим хүнийг хоргодох байранд нүүлгэн шилжүүлжээ. Тасралтгүй орсон борооны улмаас гүүр эвдэрч, замууд хаагдсан байдалтай байна.

Мужийн захирагч Эдуардо Лейте уг үерийг манай улсын түүхэнд байгаагүй хамгийн аймшигтай гамшиг гэж нэрлэжээ. Мөн ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва тус бүс нутагт айлчлахаа мэдэгдсэн байна.

Хөрсний нуралт үүсэх эрсдэлтэй тул авто зам дагуух бүс нутгуудаас зайлсхийхйиг, гол мөрний ойролцоо амьдардаг бол аюулгүй газарт нүүхийг иргэдэд анхааруулжээ. Аврагчид болон цэргийнхэн байшингийнхаа дээвэр дээр гацсан хүмүүсийг Мягмар гаригаас хойш аварч байна.

Үерийн хохирлыг 20 сая ам.доллар хүрсэн гэж тооцоолжээ.

Рио-Гранде-ду-Сул даяар олон 10 мянган хүн ундны усгүй болж, 60 гаруй хотын утас, интернетийн үйлчилгээ тасалдсан. Тухайлбал, Синимбу хотод интернет, ундны ус, цахилгаан тасарч, дайны талбараас ялгаагүй бүрэн сүйрлийн байдалтай байгааг хотын дарга Сандра Бэкэс хэлэв.

Бүс нутагт гуравдугаар сарын сүүлээр мөн хүчтэй аадар бороо ороход дор хаяж 25 хүн амиа алдсан юм. Өмнөд Америкийн хамгийн том улс сүүлийн үед цаг агаарын эрс тэс үзэгдэлд нэрвэгдээд байна. Шинжээчид үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлажээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж