“Дэлүүн болдог” нисэх буудлын ажил 9 дэх жилдээ гацаж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

“Дэлүүн болдог” нисэх буудлын ажил 9 дэх жилдээ гацаж байна

“Дэлүүн болдог” нисэх буудлын ажил 9 дэх жилдээ гацаж байна

Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийн Дадал сумыг Чингис хааны төрсөн нутаг гэдгээр нь алдаршуулан, ӨМӨЗО-ны Ордос хотын зэрэгт хүргэх зорилгоор Их эзэн Чингис хаан-дэлхийн мянганы суут хүн” түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах төсөл санаачлан, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотой томоохон бүтээн байгуулалт бол "Дэлүүн болдог" нисэх буудал юм.

Тус бүтээн байгуулалтын ажилд улсын төсвийн тав орчим тэрбум төгрөг төсөвлөн, есөн жилийн нүүр үзэж байгаа ч дээрх жилүүдэд бүтээн байгуулалтын ажил гацаж, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн хугацаанд юу болов:

  • 2016 он: Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төр засгийн бодлого шийдвэрт үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ Хэнтий аймгийн Дадал сумын нисэх буудлыг шинэчлэн барих төлөвлөлтийг хийж эхлэв.
  • 2017 он: Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн байхдаа Зам, тээврийн хөгжлийн дэд сайдтай уулзаж, Хэнтий аймгийн төв Чингис хот-Дадал сум хүртэлх 265 км авто замын ажлын явцтай танилцав.
  • 2020 он: Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Дэлүүн болдог" нисэх онгоцны шинэ буудлыг барих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэв.
  • 2021 он: Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг шинээр барих бүтээн байгуулалтын ажлын шавыг тавив.
  • 2022 он: Зам тээвэр, хөгжлийн сайд асан Л.Халтар төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, ажлуудын талаар танилцуулж, Хэнтий аймгийн Дадал сумын нутагт "Дэлүүн болдог" нисэх буудлыг барихад зориулж таван тэрбум төгрөг төсөвлөсөн, 2022 онд "Өндөрхаан", "Дэлүүн болдог" нисэх буудлуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна хэмээн мэдэгдэв.
  • 2023 он: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дадал суманд баригдаж байгаа "Дэлүүн болдог" нисэх буудлын барилгын металл дээвэр болон гадна тохижилтын ажлыг "Биг Монголиа билдинг" ХХК гүйцэтгэж байна гэв.
  • 2024 он: "Дэлүүн болдог" нисэх буудлын дотор, гадна засал, дотор шугам сүлэжээний ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт явагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж