УИХ-ын чуулганаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийг эцэслэн баталсантай холбогдуулан тус хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрамтай ярилцлаа.
БИД ЧАНАРТАЙ, ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХҮНС ХЭРЭГЛЭЖ БАЙЖ ЭРҮҮЛ АМЬДАРНА
-Органик бүтээгдэхүүний тухай хуулийн гол концепц нь юу вэ?
-Иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор эрүүл хүнс хэрэглэж, хоол хүнснээсээ чанартай шим тэжээл аваасай гэж уг хуулийн төслийг санаачлан батлууллаа. Бид чанартай, шим тэжээлтэй хүнс хэрэглэж байж эрүүл амьдарна. Үүний тулд хүнс эрүүл, органик байх ёстой. Энэ хүрээнд хот, хөдөө гэлтгүй улсын хэмжээнд органик хүнс, ногооноо с авахуулаад гоо сайхан гэх зэргээр органик хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, өргөн хүрээний үе шаттай хэлэлцүүлгүүд өрнүүлж, судалгаа хийж ажилласан.
Тэдний зүгээс органик бүтээгдэхүүний бизнес эрхлэх явцад олон янзын хүндрэл бэрхшээлтэй тулгардаг тухайгаа ярьцгаасан. Тухайлбал, хэрэглэгчид органик бүтээгдэхүүний ач холбогдлын талаар сайн мэддэггүй учраас химийн бордоо, пестицид, гербицид ашигласан бүтээгдэхүүнтэй ижил үнээр зах зээлд худалдаалахаас аргагүй болдог.
Жишээлбэл органик төмс, хүнсний ногоо тарилаа гэхэд гар аргаар зэрлэгээ түүдэг, янз бүрийн химийн хор цацдаггүй учраас аливаа шавж хорхойд идэгдэх эрсдэл өндөр байдаг. Мөн органик ногоо тариалахад ургацын хэмжээ, гарц жижиг байдаг. Тэгэхээр илүү өндөр зардал, их хөдөлмөр шингээж байж арай бага хэмжээний бүтээгдэхүүн гаргаж авдаг гэсэн үг. Ашигтай ажиллахын тулд өндөр үнэлэхээр хэрэглэгч талдаа ойлгодоггүй, худалдан авалт төдийлөн хангалттай байж чаддаггүй. Нөгөө талаас иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэглээнд маш чухал хувь нэмэр оруулаад органик хүнс үйлдвэрлээд зах зээлд нийлүүлж байхад төрөөс ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Органик бус хүнс үйлдвэрлэгчидтэй яг л ижил хэмжээнд авч үзэж, татвар хураамж, төрийн шаардлага адилхан байдаг. Ийм нөхцөлд органик хүнс үйлдвэрлэгчдийн зүгээс илүү их хөдөлмөр зарцуулж, ач холбогдол өгчихөөд эргээд бусадтай ижил үнээр борлуулж өөрсдөө алдагдалд орох хэрэг байгаа эсэхэд эргэлздэг талаараа ярьж байсан.
Органик хүнс үйлдвэрлэгчид маань өнөөдрийг хүртэл үндсэндээ сайн дурын үндсэн дээр хүн амыг эрүүл хүнсээр хангаж байгаа ч ашиг багатай, зарим тохиолдолд алдагдалтай ажиллаж байгаа учраас төрөөс гарцаагүй зохицуулалт, шийдэл хэрэгтэй байсан. Ингээд бид органик бүтээгдэхүүн хэрэглэж заншсан төдийгүй хүн амынх нь эрүүл мэндийн үзүүлэлт өндөртэй гаднын улс орнуудаас туршлага судалсан. Дэлхийн улс орнуудаас эдгээр асуудлаар хамгийн өндөр үзүүлэлттэй Европын улс орнууд, тэр дундаа Герман улсын төрийн бодлогыг судалсан. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хууль эрх зүйн орчныг судалж үзэхэд органик хүнсээ тухайлсан бодлогоор дэмждэг юм билээ. Үүнд хамгийн чухал нь татварын бодлого. Цаашлаад төрөөс иргэдээ мэдээллээр хангаж, мэдлэгжүүлэх ажлыг хийснээр хэрэглэгчээ бэлддэг. Тус улс бодлогын болон олон талын бусад ажил, арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлснээр органик хүнсний хэрэглээг ард иргэдийнхээ амьдралын хэв маягт амжилттай нэвтрүүлсэн байгаа юм. Тэгвэл Монгол Улс эдгээрээс ямар хэмжээний дэмжлэг, бодлогыг нэвтрүүлэх боломжтой вэ гэдгийг өөрийн улсын нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр боловсруулсан хууль байгаа юм.
-Органик хүнсийг хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн дэмжлэг маш чухал гэлээ. Тэгвэл манай улс энэ хуулийн хүрээнд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ төрөөс хэрхэн дэмжихээр хуульд тусгав. Органик гэдгийг баталгаажуулах процесс хэрхэн өрнөх вэ?
-Тухайн бүтээгдэхүүн үнэхээр органик эсэхэд хоёр янзын баталгаажуулалт хийхээр хуульд тусгасан. Хөндлөнгийн болон хамтын баталгаажуулалтын процесс өрнөх юм. Тариалангийн салбар дээр жишээ авбал хөрсөө хэрхэн бэлдэх вэ гэдгээс эхэлнэ. Үргэлжлүүлээд тариалалтын процесс өрнөхөөс авахуулаад арчилгаа, хураалт, хадгалалт, тээвэрлэлт гээд бүх процесст аливаа химийн бүтээгдэхүүн ороогүй байх, савлагаа гэхэд хүний биед хор нөлөөгүй, эрүүл мэндийн шаардлага хангасан байх ёстой гэх жишээний стандарт шаардлагыг хангах ёстой.
Үүнд хөндлөнгийн байгууллагын, эсвэл хамтын баталгаажуулалтын хяналт тавигдана. Баталгаажуулалтаар органик бүтээгдэхүүн мөн гэж үзвэл ХХААХҮЯ-наас сертификат олгож “органик” бүтээгдэхүүний шошго хэрэглэх эрх үүснэ.
Түүнчлэн бидний батлуулсан хуулийн дагуу органик бүтээгдэхүүнд төрөөс олгох бүх төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломж бүрдэх юм. Төрөөс цөөнгүй төрлийн дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгаж оруулсан. Тухайлбал, органик хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг эхний таван жилд 100, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлнө. Энэ бол аль ч салбарт байгаагүй хамгийн том дэмжлэг болсныг онцлон хэлмээр байна. Баталгаажуулалт хийх шилжилтийн үеийн зардал, органик бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардал, зээлийн хүүгийн 50 хувийн татаас, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн зардлын 75 хувь, мэдээлэл сурталчилгааны зардал зэргийг улсын төсөвтэй уялдуулаад төрөөс тодорхой хэмжээнд хуваалцахаар хуульд тусгасан.
-Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй болсон. Харин хэрэглэгчид хэр бэлтгэгдсэн юм бол. Энэ тухайд үйлдвэрлэгч-хэрэглэгч талын лоббийг хэрхэн хийсэн бэ?
-Хүмүүсийн хэрэглээний соёл, боловсрол гээд нийгэм, эдийн засгийн түвшинтэй холбоотой асуудал юм. Ер нь нэлээд хөгжсөн улс орнууд органик бүтээгдэхүүний хэрэглээтэй болсон байдаг. Гэхдээ бид “Манайх болоогүй” гээд суугаад байж болохгүй. Энэ төрлийн хэрэглээг нэвтрүүлэх, өргөжүүлэх, нийтэд таниулан мэдрүүлэх ажлыг хэн нэгэн хийгээд манлайлаад явах ёстой шүү дээ. Энэ ч үүднээс хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан. Өнөөдрийн байдлаар манай улсад 715 нэр төрлийн органик бүтээгдэхүүнийг 348 органик үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрлэснээ ХХААХҮЯ-ныг мэдээллийн санд бүртгүүлсэн байна. Сүү сүүн бүтээгдэхүүн, бордооны үйлдвэрээс гадна ногоочид, зөгийн балчдын органик хоршоод цөөнгүй бий. Маш олон жил органик бүтээгдэхүүн үйлдвэрлээд дадчихсан, төрөөс дэмжлэг үзүүлэх хуультай болохыг тэсэн ядан хүлээж байгаа бүлэг ч бий. Тэдний хувьд органик хүнс гэж юу вэ, түүнийг хэрхэн тарьж ургуулах вэ гэдгийг олон жилийн өмнөөс олон талаар судалж байж үйлдвэрлэл эрхлэх хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд олон улсын ADRA төслийн хүрээнд сургалт авч, заалгахын зэрэгцээ заримыг нь гадагш нь явуулж газар дээр нь аваачиж, туршлага судлуулсан байдаг.
Ялангуяа манай Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн болон УБ хотын газар тариалангийн бүс нутгийн хүнсний ногоочид болон зөгийчид маань энэ төсөлд хамрагдсаны үндсэн дээр органикчуудын нэгдэл бий болчихоод байгаа юм.
Төрөөс хууль баталснаар үйлдвэрлэгчид маань органик руу шилжих таатай нөхцөлтэй болно гэж харж байгаа. Төрөөс үзүүлэх олон талын дэмжлэгт хамрагдах үүднээс үйлдвэрлэгчид маань судалж таарна. Ингээд органик мөн эсэхийг баталгаажуулалтын процесс маш нарийн учраас нэлээд хүчин чармайлт гаргаж, хөдөлмөрлөж байж органик шошго авч, төрийн дэмжлэгт хамрагдах боломж бүрдэх юм. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн хувьд хууль өөрөө хамгийн том хөшүүрэг байх учиртай. Хуулийг хэрэгжүүлэхэд олон талын оролцоо чухал. ХХААХҮЯ-ны хувьд олон нийтийг мэдээлэлжүүлнэ. Органик хүнс хэрэглэх эсэх нь иргэдийн өөрийн сонголт шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчдээ мэдээлэл, мэдлэгжүүлээд ирэхээр ач холбогдлыг нь танин мэдсэнээр аяндаа урсгалаараа нийтийн хэрэглээ органик руу шилжиж таарна. Органик гэсэн шошгын хувьд ногоон болон шар ногоон хоёр янз байна. Шилжилтийн болон шилжсэн гэдэг шошго гэсэн үг.
Тиймээс хэрэглэгчид маань энэ шошгоо харж байгаад гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө органик хэрэглээнд шилжээд эхэлнэ гэж харж байгаа. Ингээд нийгмээрээ органик бүтээгдэхүүнийг хэрэглээд эхлэхэд үйлдвэрлэгчдэд маш том хөшүүрэг болно. Ерөөсөө органик хэрэглээнд шилжихэд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Нөгөөтэйгүүр гаднын улс орнууд Монголыг органик улс гэж хардаг. Гэтэл бодит байдалд малчин айлд ороход л сүү саалиа хадгалдаг сав нь барилгын материалын сав байх жишээний. Ингээд л органик чанар алдагдчихаж байгаа юм. Цаашлаад малд хийж буй вакциныг органик гэж хэлэхэд эргэлзээтэй. Одоо харин хуулийн хүрээнд мал аж ахуй эрхлэгчид маань баталгаажуулалтаа хийлгээд органик шошгоо авчихвал гадагшаа илүү өндөр өртгөөр махаа борлуулах боломж бий болно. Энэ тухайд ХХААХҮЯ гадаад улсын холбогдох яамтай органик хүнсний баталгаажуулалтаа харилцан хүлээн зөвшөөрөлцөх ажлыг хийх үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, манай улс органик бүтээгдэхүүнээ ингэж баталгаажуулдаг гэдгээ таниулснаар гадагш экспортлох үүрэг хүлээж байгаа юм.
НИЙТ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙНХЭЭ ТАВАН ХУВИЙГ 2030 ОН ГЭХЭД ОРГАНИК БОЛГОНО
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийг зарлаж, монгол хүний хүнсний аюулгүй байдалд төр бодлогоор анхаарч эхэлсэн энэ цаг үед Органик бүтээгдэхүүний тухай хуулийг УИХ-аас баталлаа. Энэ том бодлоготойгоо уялдан гарч буй хууль гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдлын хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш дотоодын хүнсний хэрэгцээний хангамж маш их нэмэгдэж байна. Цаашид хүнсний хэрэгцээгээ тодорхой бүтээгдэхүүнүүдийн хувьд дотоодоос 100 хувь хангахаар зорьж байна. Жишээлбэл, хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Мандал суманд бяслагны үйлдвэр нээлтээ хийлээ. Бид 70 сая малтай улс атлаа жилдээ 100 тэрбум төгрөгийг гаднаас бяслаг худалдаж авахад зарцуулдаг байх жишээний. Одоо бяслагны үйлдвэртэй болсноор энэ гадагшлах урсгалыг зогсоох, дотооддоо хүнсээ үйлдвэрлэх, тэр дундаа органик бүтээгдэхүүнээр хангах хөдөлгөөнийг өргөн хүрээнд өрнүүлсний үр дүн гарч эхэлж буйн жишээ нь энэ юм.
Хүнсний хангамж гэдэг бол органик эсэхээс үл хамаараад ямар ч байсан идэж, уудаг зүйлсээ хэнээс ч үл хамаараад өөрсдөө үйлдвэрлээд хэрэгцээгээ хангая гэдэг ойлголт. Харин аюулгүй байдал бол маш чухал асуудал.
Өнөөдөр манай улсад зүрх судасны өвчлөл маш өндөр болсон. Бага насны хүүхдүүд сахарын өвчтэй болж эхэлсэн байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралтаар манай улс дэлхийд тэргүүн байранд эрэмбэлэгдэх болсон. Агаарын бохирдлоос авахуулаад маш олон шалтгаан бий. Гэхдээ хамгийн гол суурь шалтгаан бидний биедээ оруулж буй хоол хүнстэй шууд холбоотой. Тийм ч учраас бид энэ өвчлөлт, нас баралтыг бууруулахын тулд органик хүнсийг дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ хуулийг батлан хэрэгжүүлэхийн эцсийн үр дүн нь ард иргэд маань эрүүл хүнсний хэрэглээнд шилжинэ. “Эрүүл хөрс бол эрүүл хүнс, эрүүл хүнс бол эрүүл хүн” гэдэг хүйн холбоосыг хангах нь энэ хуулийн гол ач холбогдол.
-Органик бүтээгдэхүүний тухай хуулийг хэзээнээс мөрдөж эхлэх вэ. Хуулийг хэрэгжүүлээд эхлэхээр үр дүн хэр байх бол. Та хууль санаачлагчийн хувьд ямар хүлээлттэй байна вэ?
-Би хувьдаа маш өндөр хүлээлттэй байгаа. Өмнө нь аль ч салбарт төрөөс ийм өндөр хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаагүй шүү дээ. Тиймээс төрийн энэ дэмжлэгт одоогийн органикчууд маань урамшина байх. Цаашлаад олноороо органик үйлдвэрлэл эрхлэхэд нь хөшүүрэг болно гэж харж байгаа. Нийгмээрээ органик хэрэглээнд шилжихээс гадна бид нэмүү өртөг шингэсэн үнээр органик бүтээгдэхүүнээ гадаад руу экспортлох боломж бүрдэнэ. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтэд Сэлэнгэ, Дархан, Төв аймгийнхан голлох нөлөө үзүүлж, манлайлал үзүүлэх нь гарцаагүй. Дархан, Сэлэнгэд органик хоршоод маш олноороо байгуулагдчихсан. Олон улсын “Адра” төслийн хоёрдугаар шат хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Төслийн хамрах хүрээг энэ жилээс Дархан, Сэлэнгэ, Төв аймагт өргөжүүлээд органикчуудыг олон болгохоор зорьж байна.
Миний бие Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тогтоол батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бөгөөд арилжааны банкууд гурван хувийн хүүтэй эко зээлд органик хүнс үйлдвэрлэлийг оруулахаар болсон.
Нөгөө талаас органик үйлдвэрлэл, хэрэглээ бүхий бүстэй болсноор гаднын жуулчдыг ч татах боломжтой болно. Эрүүл хэрэглээтэй жуулчид манайд ирлээ гэхэд зорьж очоод органик ресторанаар үйлчлүүлэх нь байна шүү дээ. Цаашид зөвхөн төвийн бүс гэлтгүй бусад аймаг, нийслэлд органик бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, улам л хүрээгээ тэлэх ёстой. Ингэж байж бид хүн амаа эрүүлжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг нь хангах боломж бүрдэнэ. Дүгнэж хэлэхэд энэ хууль нь эдийн засаг, байгаль орчин, гадаад худалдаа, аялал жуулчлал гээд Монгол Улсын төрөөс дэвшүүлж буй томоохон бодлого, зорилтуудтай уялдан гарч байгаа гэж ойлгож болно. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод “Нийт хүнс үйлдвэрлэлийнхээ таван хувийг 2030 он гэхэд органик болгоно” гэж тусгасан байдаг. Өнөөдрийн байдлаар энэ тоо 0.1 хувьтай байна. Тэгэхээр бид органик хэрэглээтэй улс биш байх нь. Гэхдээ органик хэрэглээтэй байж болох ч түүнийгээ баталгаажуулаагүй, эргэлзээ бүхий хэвээр байна. Харин одоо хуультай болсноор энэ эргэлзээг үгүй болгох боломж бүрдэж байна.
-Ярилцсанд баярлалаа
AishaPatterson 2024-05-02 185.181.246.39
Харуулах боломжгүй.
LisaJensen 2024-05-02 109.248.205.6
Харуулах боломжгүй.
TinaTrenfield 2024-05-02 46.8.222.111
Харуулах боломжгүй.
JackieHughes 2024-05-02 46.8.212.161
Харуулах боломжгүй.
StephanieLetta 2024-05-02 46.8.17.15
Харуулах боломжгүй.
MeganRusso 2024-05-02 188.130.128.239
Харуулах боломжгүй.
NikkiAerin 2024-05-02 45.81.136.94
Харуулах боломжгүй.
SaraCochnauer 2024-05-02 213.226.101.115
Харуулах боломжгүй.
KimberlyMorgan 2024-05-02 188.130.128.83
Харуулах боломжгүй.
AllisonRussell 2024-05-02 95.182.126.28
Харуулах боломжгүй.
OmarFlood 2024-05-02 109.248.204.72
Харуулах боломжгүй.
MariaBrown 2024-05-02 188.130.129.13
Харуулах боломжгүй.
AshleyPetty 2024-05-02 188.130.219.173
Харуулах боломжгүй.
ClaireMueller 2024-05-02 46.8.23.120
Харуулах боломжгүй.
RebeccaJones 2024-05-02 185.181.244.235
Харуулах боломжгүй.
ErikaRodriguez 2024-05-02 185.181.244.146
Харуулах боломжгүй.
SamanthaAbrahams 2024-05-02 185.181.244.81
Харуулах боломжгүй.
TinaTurner 2024-05-02 109.248.143.224
Харуулах боломжгүй.
AngieDiaz 2024-05-02 109.248.49.148
Харуулах боломжгүй.
DebbieFlores 2024-05-02 45.87.252.54
Харуулах боломжгүй.
AndreaMorgan 2024-05-02 45.11.20.120
Харуулах боломжгүй.
KimAndersen 2024-05-02 31.40.203.70
Харуулах боломжгүй.
LeslieWilson 2024-05-02 46.8.192.220
Харуулах боломжгүй.
AraselyOwens 2024-05-02 109.248.14.127
Харуулах боломжгүй.
MichelleLawrence 2024-05-02 46.8.56.204
Харуулах боломжгүй.
JessicaAnderson 2024-05-02 46.8.23.62
Харуулах боломжгүй.
TeresaWalker 2024-05-02 46.8.11.141
Харуулах боломжгүй.
JackieAnderson 2024-05-02 45.86.0.242
Харуулах боломжгүй.
LeslieWilliams 2024-05-02 46.8.157.118
Харуулах боломжгүй.
AshleyJablonski 2024-05-02 46.8.22.37
Харуулах боломжгүй.
TracyWest 2024-05-02 188.130.218.150
Харуулах боломжгүй.
MichelleGarcia 2024-05-02 109.248.205.24
Харуулах боломжгүй.
IrmaEstoque 2024-05-02 45.81.136.146
Харуулах боломжгүй.
MariaFernandez 2024-05-02 45.84.177.162
Харуулах боломжгүй.
AngelHall 2024-05-02 46.8.222.57
Харуулах боломжгүй.
JackieWhitener 2024-05-02 188.130.128.237
Харуулах боломжгүй.
TracyMartin 2024-05-02 194.34.248.152
Харуулах боломжгүй.
KarenFetzner 2024-05-02 185.181.247.171
Харуулах боломжгүй.
MaggieRoberts 2024-05-02 185.181.247.40
Харуулах боломжгүй.
MandyBrady 2024-05-02 46.8.22.19
Харуулах боломжгүй.
NikkiMiller 2024-05-02 109.248.128.99
Харуулах боломжгүй.
PleazeGreen 2024-05-02 46.8.106.215
Харуулах боломжгүй.
LeasaMoore 2024-05-02 45.11.21.87
Харуулах боломжгүй.
AmberCollins 2024-05-02 46.8.22.185
Харуулах боломжгүй.
SharonKyles 2024-05-02 46.8.23.15
Харуулах боломжгүй.
AprilLopez 2024-05-02 46.8.110.204
Харуулах боломжгүй.
JulissaGnine 2024-05-02 188.130.136.37
Харуулах боломжгүй.
KarlaJohnson 2024-05-02 5.183.130.98
Харуулах боломжгүй.
DaisyHall 2024-05-02 46.8.193.181
Харуулах боломжгүй.
LaurenJones 2024-05-02 109.248.14.186
Харуулах боломжгүй.
HillaryEvans 2024-05-02 46.8.110.104
Харуулах боломжгүй.
MariaRivers 2024-05-02 46.8.15.10
Харуулах боломжгүй.
SamanthaGreene 2024-05-02 46.8.17.187
Харуулах боломжгүй.
DiedraRodriguez 2024-05-02 46.8.23.3
Харуулах боломжгүй.
DeborahAnderson 2024-05-02 188.130.187.94
Харуулах боломжгүй.
JessicaJones 2024-05-02 213.226.101.193
Харуулах боломжгүй.
CindyMortensen 2024-05-02 45.11.21.179
Харуулах боломжгүй.
LuisanaFloyd 2024-05-02 46.8.22.230
Харуулах боломжгүй.
KelseyHarris 2024-05-02 46.8.23.188
Харуулах боломжгүй.
JenniferHingst 2024-05-02 95.182.127.86
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-02 59.153.113.224
Айлд гутлаа орхиод хөл нүцгэн зугтааж болно гэсэн хууль санаачлаач
CrystalMartinez 2024-05-02 46.8.212.29
Харуулах боломжгүй.
KathleenLynch 2024-05-02 45.87.252.168
Харуулах боломжгүй.
зочин 2024-05-02 103.212.116.120
Монголоос өөр оронд бол энэ авгай их хуралд биш шоронд сууж байх байсан.
Нэргүй 2024-05-02 122.201.25.246
ene y****n avgai bolij uz. Oyuunerdene, Hurelsuh 2 yavaldag bolohooroo dahin ner devshuulj shagnaj bgaan bhdaa
JocelynBrown 2024-05-02 109.248.15.90
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-02 66.181.186.66
Ундрам гишүүн одоохон НУА-гийн тухай хууль санаачлаад УИХ-аар батлуулах гэж байгаа ш дээ !
Зочин 2024-05-02 103.145.234.72
Үр хүүхдээ харгислаж сандалтай нь гэдрэг савдаг харгис хэрцгий нь дэндчихсэн авгай. Хөгжсөн оронд бол өдийд шоронд сууж байх байлаа…Муу ёрын гэр бүлийн хүчирхийлэгч
Нэргүй 2024-05-02 43.228.129.226
Ичгүүр сонжуургүй авгай. Гэртээ нөхрийгөө байхад өөр хүн авчираад ширээ түшээд зогсож л байдаг. Бүүр цайрчихдаг юм байх даа.