Колумб дипломат харилцаагаа Израилиас тасална

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

Колумб дипломат харилцаагаа Израилиас тасална

Колумб дипломат харилцаагаа Израилиас тасална

Колумб улс Газын зурваст хүчирхийлэл үйлдсэн Израильтай дипломат харилцаагаа тасална гэж Пүрэв гаригт мэдэгдлээ.  Богота хотын Боливарын талбайд Лхагва гаригт болсон жагсаалын үеэр ерөнхийлөгч Густаво Петро болон засгийн газар Газын зурвас дахь дайныг "геноцид" гэж тодорхойлов.  Израилийн Гадаад хэргийн сайд Израиль Кац Колумбын мэдэгдлийг буруутгажээ. Мөн ерөнхийлөгч  Петрийг Газын зурваст хяналт тавьж буй Хамас бүлэглэлийг мялааж, "хүн төрөлхтний мэддэг хамгийн жигшүүрт мангасуудын" талд байна гэж буруутгасан ба  "үзэн ядалтаар дүүрсэн, антисемит ерөнхийлөгч" гэж нэрлэсэн. Гэхдээ ерөнхийлөгчийн үйлдлийг үл харгалзан хоёр орны харилцаа  хэвээр үргэлжлэх  болно гэжээ.

Хамас бүлэглэлийн хувьд  Петрогийн байр суурийг "өндөр үнэлж" байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Колумбын  шийдвэрийг " шударга ёсыг дээдэлсэн" гэж үзэж буйгаа мэдэгдээд бусад улс орнуудыг дагахыг уриалав. Өмнөд Африк өмнө нь Израилийг геноцидын талаарх олон улсын хуулийг зөрчсөн гэж буруутгаж байжээ.  НҮБ-ын дээд шүүхэд Израилийн удирдлага "Газын зурвас дахь палестинчуудыг устгах зорилготой" гэж мэдэгдсэн нь Израиль үүнийг  утгагүй гүтгэлэг" хэмээн Колумбын мэдэгдлийг  хэрэгсэхгүй болгосон юм. Дараа нь Олон улсын шүүх Израилийг геноцидээс урьдчилан сэргийлэхийн тулд "бүх арга хэмжээг авах" үүрэг хүлээлгэсэн. Гэвч засгийн газарт дайныг зогсоохыг даалгасангүй. Бүс нутгийн хөрш Боливи мөн өнгөрсөн онд Израиль Хамастай хийсэн дайны дараа “Палестины ард түмний эсрэг үйлдсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” хэмээн үзэн тус улстай  дипломат харилцаагаа тасалсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж