Украинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

Украинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ

Украинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ

Украин дахь дайны үеэр олзолж авсан барууны цэргийн техник хэрэгслүүдээр ОХУ Лхагва гаригт /2024.05.01/ үзэсгэлэн дэлгэжээ. Үзэсгэлэнг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж байна. АНУ-д үйлдвэрлэсэн "М1 Абрамс" байлдааны танк, "Брэдли" хуягт байлдааны машин, Германы "Ирвэс-2" танк, "Мардер" хуягт явган цэргийн машин, Францад үйлдвэрлэсэн "AMX-10RC" хуягт машин зэрэг барууны улсад үйлдвэрлэсэн 30 гаруй хүнд техникийг уг үзэсгэлэнгээр дэлгэжээ. Мөн галт зэвсэг, цэргийн бичиг баримт зэрэг бусад зүйлийг ч дэлгэсэн байна.

Үзэсгэлэн Москвагийн баруун хэсэгт байрлах Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалын газарт нэг сарын турш нээлттэй байна.

Барууны орнуудаас Украинд зэвсэг нийлүүлж буй нь НАТО байлдааны ажиллагаанд шууд оролцож байгаагийн илрэл гэж ОХУ шүүмжилсэн. Үүний зэрэгцээ зэвсгийн нийлүүлэлт мөргөлдөөний явцыг өөрчлөхгүй гэж Путин удаа дараа мэдэгдсэн билээ. АНУ-ын тусламж саатсан учир ОХУ-ын арми Украинд давуу байдал олж авч буй.

Энэ эмзэг цаг үетэй зэрэгцэн дэлгэсэн үзэсгэлэнг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Гайхалтай санаа" гэж нэрлэжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж