Өмнөд Испанийн уралдаанд нутгийн дугуйчин түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Өмнөд Испанийн уралдаанд нутгийн дугуйчин түрүүлэв

2010 оны “Вуэлта Испани” уралдааны дөрөв дэх гараа Малагагаас Валдеденас хүртэл 184 км зайд болж өнгөрлөө. Энэ өдрийн уралдаан “Тур де Франс” уралдааны хошой аварга Лорен Финноны 50 насандаа таалал төгссөн эмгэнэлээр эхэлсэн байна.  Өмнөх уралдааны дараа нийлбэр дүнгээр Бельгийн Филипп Жилберт 14 секундын давуутай тэргүүлж, улаан цамцны эзэн болоод байсан. Тэрбээр гарааны эхэнд тэргүүллээ алдаж, урдаа дөрвөн дугуйчинг гаргасан ч барианд тавдугаар байраар орж, тэргүүлэгчийн байраа хадгаллаа. Бельгийн дугуйчин 13 цаг, 56 минут, 30 секундын амжилтаар нийт дүнд хошуучилж байна. Харин дөрөвдүгээр гарааны ялагчаар Испанийн дугуйчин Игор Антон тодорсон байна. Тэрбээр бариа хүрэхэд 400 метр дутуу байхад бусад 21 дугуйчнаас тасарч түрүүлжээ. Ингэснээр Игор Антон нийлбэр дүнгийн хоёрдугаарт байрт тэргүүлэгчээс 10 секунд алдаж, бичигдлээ.

“Ла Вуэлта” уралдааны тав дахь гараа Гуадиксээс Лорка хүртэл 199 км замд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж