Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Мэйжоу хотод Лхагва гаригт хурдны зам нуржээ. Үүний улмаас машинууд унаж, дор хаяж 24 хүн нас барсан байна. Хурдны замын 17.9 метр урттай хэсэг нурсны улмаас 18 машин унасан. Аврагчид 30 хүнийг эмнэлэгт хүргэснийг "CCTV" мэдээллээ.
Гуандун мужид сүүлийн хоёр долоо хоногийн турш их хэмжээний бороо орж, үер буусан. Мэйжоугийн зарим тосгон мөн дөрөвдүгээр сарын эхээр үерт автсан бөгөөд сүүлийн өдрүүдэд нэмээд аадар бороо оржээ. Томоохон гол мөрөн, усан зам, усан сангууд үерлэх аюул нүүрлэж байгаа тул засгийн газраас мужийн 127 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг нь хамгаалах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн.
Тухайн үед замаар зорчиж явсан гэрчүүдийн мэдээлснээр, чанга дуу чимээ гарч, ард хэдэн метр өргөнтэй нүх үүсчээ. Уг хурдны зам нь Гуандон мужийг Фүжиан мужтай холбодог.
Эх сурвалж: AP