"МҮОНРТ цементийн үйлдвэр үү, санхүүгийн хямралд орсон гэж том дүгнэх хэрэггүй"

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

"МҮОНРТ цементийн үйлдвэр үү, санхүүгийн хямралд орсон гэж том дүгнэх хэрэггүй"

"МҮОНРТ цементийн үйлдвэр үү, санхүүгийн хямралд орсон гэж том дүгнэх хэрэггүй"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.01/ хуралдаанаар МҮОНРТ-д үүсээд байгаа асуудлыг хэлэлцлээ. МҮОНРТ нь цалингаа цаг хугацаандаа тавьж чадахгүй болсны зэрэгцээ Нийгмийн даатгалын санд 4.4 тэрбум төгрөгийн шимтгэлийн өртэй болжээ. Үндэсний аудитын газраас тус телевизийг санхүүгийн хямралд орсон гэж дүгнэсэн байна. Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “МҮОНРТ-ийг санхүү, захиргааны хямралд орсон гэж том дүгнэх хэрэггүй. Цементийн үйлдвэр үү” гэж асуудал хөндлөө.

Энэ тухай тэрбээр “МҮОНРТ -ийн тухайд санхүү захиргааны хямралд орсон гэж том дүгнэлт хийхээр биш л дээ. Цементийн үйлдвэр үү. Үндэсний аудитын газар яагаад санхүүгийн хямралд орсныг тодорхойлсон уу. Санхүүгийн эх үүсвэр нь тодорхой шүү дээ. Улсын төсвөөс санхүүжилт авдаг цорын ганц телевиз. Хоёрт нь хураамж авдаг. Гуравт нь хувийн телевизүүдтэй адилхан реклам явуулдаг, төлбөртэй нэвтрүүлгүүд хийдэг. Төрийн өмчит үйлдвэрүүдтэй гэрээ хийж их хэмжээний мөнгө төвлөрүүдэг. Саяны гурван эх үүсвэрийн аль нь доголдоод цалингаа тавьж чаадхгүй хэмжээнд хүрэв. Хямралд ороход хамт олон буруугүй шүү. Түрүүн Ж.Сүхбаатар гишүүн яг хэлж байна лээ. Манай УИХ, Байнгын хороонд алдаа байгаа. Телевизийн удирдлага, Үндэсний зөвлөлийн гишүүд хооронд зөрчил байгаагаас захиргааны хямрал үүссэн гэж. МҮОНТ 15 Удирдах зөвлөлийн гишүүнтэй.  Энэхүү 15 Удирдах зөвлөлийн гишүүн нь хяналт хийдэг.  Өөрөө өөрийгөө хэзээ ч хянадаггүй, хяналт хөндлөнгийнх байдаг. Хяналтын гэж хэдэн хүн гаргадаг, дүгнэлт гаргахаар Үндэсний зөвлөл нь хэзээ ч хүлээн авдаггүй. Хяналтын зөвлөл нь дүгнэлт гаргахаар тэр хүнээ огцруулна гээд Төрийн байгуулалтын байнгын хороо руу гарын үсгээ зураад явуулж байгаа. Ингэж дампууруулж болохгүй.

Саяхан “Үндэсний телевизээ аваръя, би энэ нэвтрүүлгийг үздэг” гэх мэт өрөвдмөөр юм явуулж байна лээ. Хамтарч энэ нөхцөл байдлаас гарах тухай асуудал болохоос манайх мундаг гэж мянга хашгираад нэр хүнд өсөхгүй.

Аудитын ерөнхий газар хямралд орсон шалтгаан нь юу байсныг тодорхойлсон уу гэв.

Үндэсний адуитын газрын Аудитын нэгдсэн удирдлага зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор н.Самбууням:

-МҮОНРТ 2021, 2022, 2023 онд өөрийнхөө орлогын төлөвлөгөөг батлуулахаар Үндэсний зөвлөлдөө саналаа оруулсан байдаг. Нийт орлогын төлөвлөгөөний 53.5 хувиас 65,9 хувь нь үндсэн орлого буюу өөрийн орлогоор бүрдүүлдэг, 34-46 хувийг улсын төсвийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Төлөвлөсөн зардлаас орлогын хэмжээ бага байдаг. 2021 онд улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авах санал хүргүүлсэнээс 6,5 тэрбумын санхүүжилт авсан. 2022 онд 17 тэрбумын санхүүжилт авах санал хүргүүлснээс 5,3 тэрбумын төсөв авсан. 2023 онд 16 тэрбумын санхүүжилт авах санал хүргүүлснээс  5.9 тэрбумын санхүүжилт авсан. Үүнээс дүгнэхэд үйл ажиллагааны зардал нь орж ирсэн орлогоосоо давсан. Энэнээс болоод алдагдал гарах нөхцөл бүрсдэн. Гол шалтгаан нь улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийг төлөвлөсөн хэмжээнд баталж өгөөгүйгээс төсвийн доголдол үүссэн гэдэг дүгнэлт өгсөн гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж