Дэлхийн алдартай контент бүтээгч “Nas Daily”-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин Монголд багаараа дахин ирсэн нь олон улсад Монголын аялал жуулчлал хөгжих том боломж, үүд хаалга болж байна. Тэрбээр видео контент ажлын хүрээнд өнгөрсөн зун /2023.08.13-20/ төв талбайд хийсэн бөгөөд энэ үеэр олон хүн зорьж ирсэн. Дотоодын контент бүтээгчид төдийгүй видео, гэрэл зураг сонирхогчид, хүүхэд залуус, аяллын компанийн хөтчүүд хүртэл түүний видеод орохоор төв талбайг дүүргэсэн билээ. Тэгвэл энэ жил ч мөн тэрбээр “Nas Summit 2024”-г нөлөөлөгчдийн дээд хэмжээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан монгол орныг гадаадад сурталчлах үүднээс “Nas Daily” олон улсын контент бүтээгч багтай хамтран “Nas Summit 2024”-г нөлөөлөгчдийн дээд хэмжээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд буй.
“Nas Summit“ нөлөөлөгчдийн дээд хэмжээний хурал нь Улаанбаатар хотноо UG Arena цогцолборт, нийт 3000 хүний үзэгчидтэйгээр ирэх Бямба гаригт /2024.05.01/ зохион байгуулагдана. Тус хурлын үеэр дэлхийд олон сая дагагчидтай нийт 12 контент бүтээгч нөлөөлөгч нар хүрэлцэн ирж “Nas Summit” 2024 эвентэд оролцох юм.
Өнгөрсөн жил Монголд ирэх үеэрээ Нусейр Ясин Монголд заавал дахин ирэхээ амалсан байдаг. Тодруулбал, ирэх жил багаараа ирж дахин Монголыг дэлхийд таниулах контент хийнэ гэж байсан билээ.
Монголын талаар сонирхолтой видео контент хийж нүүдэлчин соёл, аялал жуулчлалыг таниулж олон улсын жуулчдыг ирж үзэх орны тоонд оруулаасай гэж хүсч байна.
Холбоотой мэдээ