“F-16” хамгийн аюултай тулааны талбарт гарна

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

“F-16” хамгийн аюултай тулааны талбарт гарна

“F-16” хамгийн аюултай тулааны талбарт гарна

Удаан хүлээгдсэн “F-16” онгоцуудыг Украинд нийлүүлж, байлдааны талбарт гаргах цаг ойртсоор байна. Барууны орнуудаас нийлүүлэх эдгээр онгоц нь Украинд одоо ашиглаж буй Зөвлөлтийн үеийн байлдааны онгоцнуудын зэрэглэлийг ахиулах юм.

“F-16” нь Ойрхи Дорнод, Балкан зэрэг газарт дайны үеийн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн олон 10 жилийн туршлагатай. Гэсэн хэдий ч Украины тэнгэр бол сөнөөгч онгоцнуудын хувьд хамгийн аюултай тулааны талбар болно гэж “Business Insider” хэвлэлд мэдээлжээ. Тэд Оросын агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем, алсын тусгалтай пуужингийн эсрэг ниснэ.

Оросын довтолгоо эхэлсэн даруйд Украины тал барууны түншүүдээсээ “F-16” онгоц хүссэн. Гэвч АНУ өнгөрсөн зуныг хүртэл гуравдагч этгээдээс шилжүүлэг хийхийг зөвшөөрөөгүй.

НАТО-гийн гишүүн Бельги, Дани, Норвеги, Нидерланд улсууд “F-16” онгоцуудыг Украинд илгээхээ амласан. Амласан ёсоор энэ зургадугаар сард онгоцууд Украинд ирэх төлөвтэй байна. Дайны эхэн үед Украин Су-24, Су-25, Су-27, МиГ-29 онгоцуудыг ашиглаж байсан тул АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” нь мэдэгдэхүйц сайжруулалтад зүй ёсоор тооцогдоно.

“F-16” нь Украинд одоо ашиглаж буй тийрэлтэт онгоцнуудаас дотоод зохион байгуулалт, электрон байлдааны чадвараараа хамаагүй илүү. Мөн маневарлах чадвар өндөртэй, газрын байрлалд цохилт өгөх дэвшилтэт технологиор тоноглогдсон.

Анхны “F-16” загвар 50 жилийн өмнө нислэг үйлджээ. Үүнээс хойш тус олон үүрэгт сөнөөгч онгоц нь дэлхийн өнцөг булан бүрт байлдааны хүнд хэцүү нөхцөлд нислэг үйлдсэн.

1980-аад оны эхээр Израилийн нисгэгчид “F-16”-г маш амжилттай ашиглажээ. Тодруулбал, 1982 оны зургадугаар сард Израилийн Агаарын цэргийн хүчний “F-16” тэргүүтэй байлдааны нисэх онгоцууд Бекаа хөндийд дайсны агаарын довтолгооноос хамгаалах ажлыг дарах зорилгоор ниссэн. Израиль хэдхэн цагийн дотор Сирийн эзэмшлийн олон тооны газар-агаар ангиллын пуужингийн систем болон дайсны нисэх онгоцыг өөрсдөдөө ямар ч алдагдалгүйгээр устгаж чадсан юм. Үүнийг гайхалтай тактикийн ялалт болсон гэж цэргийн шинжээчид дүгнэдэг.

Үүний дараа буюу 1990-ээд оны эхээр АНУ-ын Агаарын цэргийн хүчин Иракт “Цөлийн шуурга” ажиллагааг гүйцэтгэхдээ “F-16”-аар нисчээ. Энэ үед “F-16” онгоц бусад бүх онгоцноос илүү их нислэг үйлдэж, дайсны нисэх онгоцны буудал, пуужингийн талбай, цэргийн үйлдвэрлэлийн байгууламж руу амжилттай довтолсон.

Улмаар 10 жилийн дараа “F-16”-г Югославын эсрэг агаарын кампанит ажилд ашиглахаар Балканы хойгт байрлуулсан. Тэнд байрлах хугацаандаа дайсны радар, сөнөөгч онгоц, хуягт машинуудыг устгахын зэрэгцээ бусад нэн чухал агаарын даалгавруудыг гүйцэтгэжээ.

1990-ээд оны эдгээр ажиллагааны үеэр Агаарын цэргийн хүчин ердөө 17 онгоц алдсан. Алдсан 17 онгоцны дөнгөж тав нь “F-16” байжээ. Хэдэн арван мянган нислэг үйлдсэнтэй нь харьцуулахад энэ нь асар бага тоо юм.

Пакистан, Турк, Египет зэрэг бусад улсын арми ч “F-16”-г олон жилийн турш янз бүрийн мөргөлдөөнд идэвхтэй ашиглажэ. Сүүлийн үед “Тогтвортой эрх чөлөө” ажиллагааны хүрээнд “F-16”-г Исламын улсын эсрэг ашиглаж байна.

“F-16”-г Оросын эсрэг ашиглах нь байж болох хамгийн хүнд хувилбаруудын нэг гэдгийг цэргийн шинжээчид, мэргэжилтнүүд онцолж байна. Украин дайн эхэлснээс хойш дор хаяж 86 байлдааны онгоцоо алдсан гэж дайны хохирлыг бүртгэдэг тагнуулын нээлттэй эх сурвалж “Oryx” цахим хуудас мэдээлжээ.

Украины “F-16” онгоцуудад тулгарах аюулуудаар Оросын агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт системүүд болох “S-300”, өндөр дэвшилтэт “S-400” болон алсын тусгалын “R-37”-оор тоноглосон Су-35, МиГ-31-ийн хүчирхэг флот, хэдэн зуун км-ийн зайнаас илрүүлэх чадвартай эрт анхааруулах онгоцнуудыг нэрлэж болно.

“F-16”-г илрүүлэх олон арга байгааг Батлан хамгаалахын шинжээч, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисгэгч асан Бринн Таннехилл онцолжээ. Тэрбээр “Оросууд Украины дайнд өндөр зэрэглэлийн техник хэрэгслүүд ашиглах болсон. Ирак, Сири зэрэг Ойрхи Дорнод дахь өмнөх мөргөлдөөнүүдэд тэд Зөвлөлтийн үеийн хуучин техникүүдийг ашиглаж байсан” гэв. Одоо ОХУ-ын эсрэг ашиглахад “F-16” хэт үнэтэй хөрөнгө болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж