Дуучин Жастин Бибер сүүлийн үед сэтгэлзүйн асуудлаа даван туулахын тулд хичээж байна гэж ойрын эх сурвалж мэдээлжээ. Тэрбээр өөрийн уйлж буй зургаа цахим сүлжээндээ нийтэлсэн бөгөөд "өдөр бүр дотоод мангасуудтайгаа тулалдах хэцүү байна" гэх утгатай зурвас эх сурвалж руу явуулсан гэв. "Entertainment News" агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас ярилцлага авсан ба тэрбээр " Жастинд хэцүү байгаа. Тэр өдөр бүр сэтгэл санааны хүнд байдлаа даван гарах гэж хичээж байна. Мэдээж түүний эхнэр Хейли Бибер сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа" гэжээ.
Жастин, Хейли нарын талаарх таамаг өнгөрсөн хоёрдугаар сараас хойш яригдсан сэдэв болоод байна. Тухайн үед Хэйлигийн аав Стивен Болдуин хосуудын "мэргэн ухаан, хамгаалалт, сүнслэг дотно байдлын төлөө" залбирсан гэж ярилцлага өгч байжээ. Энэ нь тэднийг салсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд байсан ч Хейли нөхөр Жастинд 30 насны төрсөн өдрийн мэнд хүргэснээр цуурхлыг намжаасан. Дөрөвдүгээр сарын эхээр эх сурвалж "ET" -д Хэйли, Жастин нар бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж байгаа гэж мэдэгдсэн. "Жастин, Хэйли хоёр бие биенээ дэмжиж, урьдын адил хүнд хэцүү үеийг даван туулахад нь тусалсаар байна" гэж эх сурвалж хэлсэн ба "Тэд илүү том, илүү гэрэлт ирээдүйг бүтээхэд нь туслах зүйлсийг хийхийг хичээж байна. Тэд итгэлдээ үнэнч байж, эерэг байхыг хичээж байна. Тэд ирээдүйдээ найдаж, өөрсдийгөө сайжруулахын тулд ажиллаж байна" гэлээ.
Эх сурвалж: Entertainment News