Монгол Улсын Засгийн газар, Франц улсын Засгийн газартай хамтран байгуулсан гэрээний хүрээнд уран олборлох эсэх асуудал анхаарал татаж эхэлсэн. Энэ талаар хоёр талын яриа хэлэлцээр үргэлжилж байгаа эсэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дараах хариулт өглөө.
-Ураны гэрээ хэлэлцээр зогсоогүй, тогтмол үргэлжилж байгаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ахалж ажиллаж байгаа бол Францын талаас “Орана” групп төрийн өмчит үйлдвэрийн газар төлөөлөөд гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Хоёр талаас нарийвчилж тохирох дөрвөн чухал асуудал бий. Нэгдэх нь, уран олборлолтын үйл ажиллагаа, уурхайг хаах хаалтын үйл ажиллагаа хоёрыг Монголын тал нэг гэрээгээр зохицуулах ёстой гэдэг хатуу байр суурь барьж байгаа. Яагаад гэхээр бусад улс оронд ураны төсөл хэрэгжсэн байдлыг харахаар олборлолтын үйл ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа хоёр тусдаа гэрээгээр зохицуулагдахаар хариуцлага хүлээх байдал сул байдаг. Нэг ёсондоо ураны олборлолтын үйл ажиллагааг амжилттай хийгээд хаалтын үйл ажиллагаагаа орхигдуулаад хаяад явдаг асуудал байгаа учраас нэг гэрээгээр зохицуулах ётсой гэдэг шаардлага тавьж байгаа.
Хоёрт, Улаанбадрах суманд уран олборлолтын үйл ажиллагаа явуулах болсон нөхцөлд байгаль очринд хор хөнөөлгүй технологи ашиглах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Газрын гүнд 1,2 км гүнээс уран олборлолтын үйл ажиллагаа явуулна. Тэр 1,2 км гүнтэй хоолойгоор уран алдагдагдахгүй, гэмтэл учрахгүй, эргэн тойрондоо болон байгальд нөлөө үзүүлэхгүй байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Маш том усан сан дамжиж тавигдах хоолой, түүгээр дамжиж уран олборлох учраас уран алдагдах нөхцөл үүсгэхгүй байх. Дэвшилтэт технологи ашиглах ёстой зэрэг шаардлагуудаа тавьж ажиллаж байна. Энэ төсөл нь геополитикийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч, эрчим хүчний аюулгүй байдлын хувьд ч чухал ач холбогдол төсөл гэдэг утгаараа Засгийн газар анхаарал таьин ажиллаж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ