Хятадын гурав дахь том агаарын тээвэр тээгч хөлөг онгоц далайд гарч, туршилтаа эхлүүлсэн байна. Энэ алхам нь АНУ-ын болгоомжлолыг нэмэгдүүлж, Тайванийн шинээр ирж буй засгийн газарт дарамт учруулах болно гэж ажиглагчид үзэж байна. Хятадын төрийн мэдлийн төв телевизээр Фүжянь хөлөг Лхагва гаригийн өглөө Шанхай дахь усан онгоцны үйлдвэрээс гарсан тухай мэдээлэв. Фужянь хөлөг онгоцыг 2022 онд үйлдвэрлэсэн бөгөөд өмнөх хоёр хөлгөөс том юм.
Фүжянь бол Хятад дахь катапультаар тоноглогдсон анхны тээвэрлэгч гэж хэвлэлүүд мэдээлж байна. Цахилгаан соронзон хөдөлгүүртэй төхөөрөмжүүд нь нисэх онгоцыг хөөрөх үед хурдасгах боломжийг олгодог. Хамгийн том хэмжээтэй уг хөлөг олон тооны, төрөл бүрийн нисэх онгоцнуудыг тээвэрлэх чадвартай байхаар бүтээгджээ. Фүжянь хөлөг онгоцыг Тайвань зэрэг Зүүн Хятадын тэнгисийг хариуцдаг Тэнгисийн цэргийн зүүн флотын бүрэлдэхүүнд оруулсан. Туршилт хийснээр хөлөг онгоцыг ашиглах боломжтой эсэхийг шийдвэрлэх юм байна.
Хятад улс дэлхийн жишигт нийцсэн арми, зэвсгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Нисэх онгоц тээвэрлэх хөлөг онгоц нэгээр нэмэгдсэнээр далайн замд саадгүй аялах зорилтыг биелүүлсэн гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг нийтэлжээ. Тайванийн ерөнхийлөгч Лай Чин Тег салан тусгаарлагч гэж Хятад үзэж байгаа тул дарамт үзүүлэхийг завдаж байна гэж ажиглагчид дүгнэжээ.
Эх сурвалж:NHKJapan
Холбоотой мэдээ