"Microsoft" компани Индонезийн хиймэл оюун ухаан, онлайн үйлчилгээнд 1,7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Гүйцэтгэх захирал Сатя Наделла Индонезид 840 мянган хүнийг хиймэл оюун ухаанд сургаж, тус улсын өсөн нэмэгдэж буй технологи хөгжүүлэгчдийг дэмжих болно гэж мэдэгджээ. Ингэснээр тус технологийн компани сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүй хамгийн том хөрөнгө оруулалтаа зарлажээ. Жакартагийн ерөнхийлөгч Жоко Видодотой Мягмар гаригт "Microsoft"-ийн удирдлагууд хэлэлцээ хийсэн. Тэрбээр Зүүн өмнөд Азиар хийсэн хөрөнгө оруулалтын аяллынхаа хүрээнд "Шинэ үеийн хиймэл оюун ухаан нь Индонези зэрэг олон улсын хүмүүсийн ажиллаж, амьдарч буй хэлбэрийг өөрчилж байна. Өнөөдөр бидний зарлаж буй хөрөнгө оруулалтууд буюу дижитал дэд бүтэц, ур чадвар, хөгжүүлэгчдэд үзүүлэх дэмжлэг нь Индонезийг шинэ эринд цэцэглэн хөгжихөд тусална" гэжээ.
Индонез нь 280 сая орчим хүн амтай ба Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн засагт тооцогддог. Энэтхэг, Хятадын дараа бүс нутагтаа гурав дахь том хөгжүүлэгч нийгэмлэгийн өлгий нутаг юм. Дэлхийн зөвлөх компани "Kearney" 2020 онд хийсэн судалгаагаар хиймэл оюун ухаан 2030 он гэхэд Зүүн Өмнөд Азийн дотоодын нийт бүтээгдэхүүнд бараг 1 их наяд долларын хувь нэмэр оруулах боломжтой. Индонезийн хувьд 366 тэрбум ам.долларын ашиг олох төлөвтэй байна. Наделлагийн айлчлал нь "Apple"-ын гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн сард Жакартад Видодо болон ерөнхийлөгчөөр сонгогдсон Прабово Субианто нартай уулзаж, тус улсын үйлдвэрлэлийг "харна" гэж хэлсний дараа болжээ. "Microsoft" дэлхий даяар хиймэл оюун ухааныг хөгжүүлэлтийг нэмэгдүүлэхээр эрмэлзэж байна. Өнгөрсөн сард Япон болон АНЭУ-д төвтэй "G42" хиймэл оюун ухааны фирмийн үүлэн болон хиймэл оюун ухааны дэд бүтцэд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан юм.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ