Индонези улсын алслагдмал галт уул дэлбэрснээс болж засгийн газар цунамийн эрсдэлээс сэрэмжлүүлээд байсан. Тэгвэл дэлбэрэлтээс үүссэн үнс нурам Малайз хүртэл тархсан ба арав гаруй нисэх онгоцны буудал түр хаалгаа барьж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Руан уул Мягмар гаригт гурван удаа дэлбэрч, лаав, үнс нь тэнгэр өөд 5 гаруй км цацарчээ. Эрх баригчид 12 мянга гаруй хүнийг бүс нутгаас нүүлгэн шилжүүлэхээр яаравчлав. Мөн чичирхийлэлтээс болж цунами үүсэж болзошгүй тухай сэрэмжлүүлгийн улмаас хөрш Тагуланданг арлаас хойд зүгт Сиаү арал руу мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээр аврах хөлөг онгоц илгээсэн байна.
Тус улсын цаг уурын агентлаг "BMKG" Лхагва гаригийн өглөө Индонези, Брунейн голд орших Борнео арал дээрх галт уулын үнс Малайзын зүүн хэсэг хүрснийг харуулсан газрын зураг нийтэлсэн байна. Галт уулын үнс цацагдсаны улмаас мужийн нийслэл Манадо болон Горонтало хотын хамгийн том долоон нисэх онгоцны буудлыг хаахад хүрсэн гэж Индонезийн агаарын тээврийн хяналтын улсын агаарын тээврийн "AirNav" компани мэдэгдэв. Ява болон Суматра арлуудын хооронд орших Анак Кракатауа уулын тогоо мөн 2018 онд томоохон дэлбэрч, улмаар лаав, үнс нурам нь далай руу гулсаж, цунами үүсгэсэн. Тухайн үед 400 гаруй хүн нас барсан ба хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ.
Эх сурвалж: Guardian
Холбоотой мэдээ