Зуны мэдрэмжийг түгээж, залуусд хамгийн өвөрмөц дурсамж үлдээж чаддаг “Playtime” Олон улсын хөгжмийн наадам болоход хоёр сарын хугацаа үлджээ.
Тус хөгжмийн наадамд гадаадын гэх тодотголтой уран бүтээлчид уригдан оролцдогоороо онцлог. Өнгөрсөн жилийн хувьд дэлхийд алдартай Cigarettes After Sex хамтлаг оролцсон нь зөвхөн Монгол гэлтгүй, Олон улсын дуу хөгжим сонирхогчлын анхаарлыг татсан.
Тэгвэл энэ жилийн наадамд тоглогдох гадаадын голлох уран бүтээлчлийг танилцуулья:
1.“DEAFHEAVEN” ХАМТЛАГ
Тус хамтлаг нь 2010 онд үүсгэн байгуулагдсан Америкийн пост-метал хамтлаг юм. 2010 оны сүүлээр “Deathwish Inc”-тэй гэрээ байгуулж, 2011 оны дөрөвдүгээр сард "Roads to Judah" цомгоо гаргасан. Металл, пост-рок зэрэг урсгалыг хослуулсан хөгжмийн өвөрмөц хэв маягийг дэлгэрүүлдэгээрээ онцлогтой. Deafheaven-ийн хоёр дахь цомог болох Sunbather нь 2013 онд худалдаанд гарч, АНУ-ын оны шилдэг шүүмжлэгдсэн цомгуудын нэг болсон.
2."TEENAGE FANCLUB" ХАМТЛАГ
‘Теenage Fanclub” хамтлаг нь 1989 онд Глазгоу хотод байгуулагдсан Шотландын альтернатив рок хамтлаг юм. Хэдийгээр альтернатив рок хамтлаг хэмээн үнэлэгддэг ч олон төрлийн хөгжмийн хэв маягын элементүүдийг өөртөө нэгтгэсэн байдаг. 2023 оны байдлаар тус хамтлаг 12 студийн цомог, хоёр эмхэтгэлийн цомог гаргасан байна.
3."IDIOTAPE" ХАМТЛАГ
“Idiotape” хамтлаг нь Өмнөд Солонгосын электрон хөгжмийн хамтлаг юм. Тэд 2010 оны долоодугаар сард анхны “EP 0805” цомгоо гаргасан. Түүнээс жилийн дараа гаргасан “11111101” цомог нь 2012 оны Солонгосын хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг бүжиг ба шилдэг электрон цомог"-оор шалгарсан. Тэд эх орондоо болон дэлхий дахинд зохион байгуулагдсан олон хөгжмийн наадамд оролцож байсан туршлагатай юм.
4."TOE" ХАМТЛАГ
“Toe” нь Японы алдарт пост-рок урсгалын хамтлаг юм. Тус хамтлаг нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Кашикура Такаши (бөмбөр), Мино Такааки (гитар), Ямане Сатоши (басс гитар), Ямазаки Хироказу (гитар) гэсэн бүрэлдхүүнтэй.
5."VOMITORY" ХАМТЛАГ
“Vomitory” хамтлаг нь 1989 онд гитарчин Урбан Густафссон, басс гитарчин Ронни Олсон нарын үүсгэн байгуулсан Шведийн death metal хамтлаг юм. Тус хамтлаг нийт есөн цомог гаргасан бөгөөд бүгдийг нь Metal Blade Records дээр гаргасан байдаг. Тус хамтлаг 2013 онд тарж байсан ч, 2017 онд оролцож байсан шоуны үеэрээ эргэн нэгдэж, 2018 онд албан ёсоор шинэчлэгдсэн.
6.“ELEPHANT GYM” ХАМТЛАГ
“Elephant Gym” хамтлаг нь 2012 оны хоёрдугаар сард байгуулагдсан Тайванийн Каошюн хотын рок хамтлаг юм. Тус хамтлаг нь ах дүү KT Чанг (басс) болон Тел Чанг (гитар), бөмбөрчин Чиа-Чин Ту нараас бүрддэг. Тус хамтлагийн нэрний “заан” хэмээх нь басс хөгжмөөр удирддаг аялгууг, "биеийн тамирын заал" гэсэн үг нь тэдний уян хатан, жигд бус хэмнэлийг илэрхийлдэг байна.
"Playtime" олон улсын хөгжмийн наадам 2024 оны долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохиогдох юм.
Холбоотой мэдээ