Монгол Улсын 2017-2023 оны Төсвийн тухай хуульд давхардсан тоогоор 7360 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ тоон мэдээллээс үзэхэд 2019 оноос 1000 гаруй төслийг тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөдөг болсон гэдгийг судлаачид онцолсон юм. Эдгээрийн ихэнх нь буюу 70 гаруй хувийг барилга байгууламж эзэлдэг байна.
Жилээс жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төлөвлөсөн төсөл, барилга байгууламжийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2017 онд 373 төсөл баталж байсан бол 2023 онд 1140 болж өссөн байх жишээтэй.
Энэ талаар хийсэн судалгааг "Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв" төрийн бус байгууллагаас хийжээ. Судалгааны дүнг судлаач С.Баттулга өнөөдөр /2024.05.01/ "Нээлттэй нийгэм форум"-д зохион байгуулсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
"ХАМГИЙН ӨНДӨР ТӨСӨВТЭЙ ТӨСЛҮҮДЭЭС ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ"
Улсын 2024 оны төсвийн төсөлд тусгаагүй боловч УИХ-аас нэмж баталсан хөрөнгө оруулалтын төслүүдийн судалгаа хийсэн талаар судлаач Д.Баярмаа ярихдаа "Засгийн газраас 2023 оны есдүгээр сард өргөн мэдүүлсэн 2024 оны улсын төсвийн төслийг УИХ хэлэлцэх явцдаа хөрөнгө оруулалтын 209 төслийг шинээр хэрэгжүүлэхээр нэмж баталсан. Эдгээр төсөлд нийт 235.1 тэрбум төгрөгийг олгохоор тусгасан. Тодруулбал, 162 нь аймагт, 44 нь нийслэлд, гурав нь улсын хэмжээнд хэрэгжих юм. Төсөл арга хэмжээг ангилбал, 113 барилга байгууламж, 89 тоног төхөөрөмж, дөрвөн их засвар байна. Төслийн ерөнхийлөн захирагчид нь Боловсрол, шинжлэх ухааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын хамгийн олон төсөл арга хэмжээг нэмж баталсан байна.
Тэр дундаа хамгийн олон төсөл нэмж батлагдсан аймгуудаас нэрлэвэл, Ховд, Завхан, Төв, Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар аймаг байгаа бол санхүүжилтын хэмжээгээр нь авч үзвэл, Ховд, Сүхбаатар, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд байна.
Аймгуудад шинээр батлагдсан хамгийн өндөр төсөвтэй төслүүдээс Ховд, Говь-Алтай, Завхан, Дархан-Уул аймгуудад хэрэгжих хатуу хучилттай авто замын төсөл байна. Мөн Ховд аймагт хэрэгжих оюутны дотуур байрны төсөл, Дархан-Уул аймагт хэрэгжих Анагаахын шинжлэх ухааны салбар сургуулийн өргөтгөлийн барилгын төсөл болон Сүхбаатар, Дундговьд хэрэгжих сургуулийн төсөл байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт нь Төсвийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд 2024 оны санхүүжилтын дүн нь төсөвт өртгийн зохих хэмжээнээс хамаагүй доогуур хувиар батлагдсан. Энэ асуудлыг сайтар анхаарах шаардлагатай. Харин нийслэлд хэрэгжих 44 төсөл арга хэмжээг задалбал, Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрханд найм, Баянголд зургаа, Сүхбаатар дүүрэгт тав, Хан-Уулд дөрөв, Чингэлтэйд гурав, Багануурт хоёр, Багахангай, Налайхад нэг нэг төсөл хэрэгжүүлэхээр баталсан.
"ТӨСВӨӨС ХАСАГДСАН ТӨСЛИЙН ИХЭНХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГУУД"
Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд туссан хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн дүн шинжилгээний талаар судлаач Т.Тамир танилцуулсан юм. Тэрбээр "Энэ оны Төсвийн тухай хууль батлагдсан байна. Улсын төсөвт нийт 505 төсөл тусгасан боловч Төсвийн тухай хуульдаа 63 төсөл нэмж, есөн төсөл хасагдсан байна. Яагаад Төсвийн төсөлд батлагдаагүй төсөл орж ирж байгаа вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Хоёрдугаарт, төсвөөс хасагдсан төслүүдийн ихэнх нь эрүүл мэндийн салбарын эмнэлгийн барилгууд байгаа юм. Энэ оны төсөвт шинэ төслүүд нь хасагдаж, 2011 онд эхэлж, царцсан барилгуудыг тусгасан байх жишээтэй. Мөн анхны төсөвт өртгөөсөө өндөр дүнгээр өссөн төслүүд эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, нэг аймагт хоорондоо 500 метрийн зайтай газарт адилхан хүчин чадалтай барилга барихдаа нэг нь 60 тэрбум, нөгөөх нь 40 тэрбум төгрөг гэх мэт зөрүүтэй өртгөөр төсөвт тусгасан байх жишээтэй. Энэ оны төсөвт тусгасан бүтээн байгуулалтын ихэнх нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын ерөнхийлөн захирах сургууль, цэцэрлэгийн барилга эзэлж буй. Ижил нөхцөлтэй мөртлөө анхны төсвөөсөө ялгаатай дүнгээрээ өссөн дүнтэй төсөв баталж байгаа учраас төрийн байгууллагуудад алдаа дутагдал гаргаж байна уу гэж харж байна. Цаашид энэ асуудлыг анхаарах шаардлагатай.
"УЛСЫН ТӨСӨВ ХҮҮГҮЙ УЧРААС ИХ МӨНГӨ ЗАРЖ, ОЛОН ХҮН АЖИЛЛУУЛААД ЭНЭ АЖЛЫГ ХИЙДЭГ"
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр:
-Тухайн салбарын хувьд бүтээн байгуулалтын асуудал микро түвшний асуудал. Тэр асуудал нь шийдэгдсэний дараа улсын төсвөөр санхүүжүүлэх үү гэдгийг Засгийн газар шийдэж, макро эдийн засгийн асуудал болно. Өнгөрсөн 2016 оноос хойш хөрөнгө оруулалтын журам гурав дахь удаагаа өөрчлөгдсөн. 2016 онд Сангийн сайдын 415 дугаар тушаалаар анх энэ журам мөрдөгдөж байсан бол сүүлд төсвийн ерөнхийлөн захирагчийн асуудлыг зохицуулж байсан учраас түвшинг нь дээшлүүлж, Засгийн газрын тогтоолоор зохицуулахаар болсон. Энэ дагуу 2021 онд Засгийн газрын 160 тогтоолоор өнөөдрийн мөрдөж байгаа журмыг баталсан. Сүүлд 2023 оны долдугаар сарын 19-нд энэ журмыг дахин шинэчилж, 278 дугаар тогтоол гаргаснаас хойш нэг жил болж байна. Энэ тогтоолоор зохицуулж, салбар яамд ямар үүрэгтэй, хэн хяналт тавих вэ гэдгийг тусгасан байгаа нь сайн хэрэг боловч процесс дунд алдаа, зөрчил гарвал хэрхэн зохицуулах вэ гэдэг нь алга байна. Төсвийн явцад хяналт тавьж, алдаа гарахад яах вэ гэдгийг журамд тусгаагүй. Дэлхийн бусад орны жишээнд энэ бол менежментийн асуудал байдаг. Улсын салбарын санхүүгийн менежмент гэж ярьдаг. Энэ бол тусгайлсан нарийн шинжлэх ухаан. Бид үүнийг маш сайн мөрдөх ёстой.
Төрийн захиргааны нэгж, салбарынхан төслийн менежментийг сайтар ойлгох хэрэгтэй. Нэг салбарт 10 тэрбумаар хөрөнгө оруулалт хийлээ гэхэд энэ сонголтыг төсвийн ерөнхийлөн захирагч хийдэг. Өмнөх жилүүдийн төсөв дээр суурилж улам нэмээд явах ёсгүй. Өнгөрсөн жил найман сургууль барьсан бол энэ жил аравыг барина гэж болохгүй.
Төсвийн байгууллагуудын хандлага том зорилт тавьж, тэндээ хүрэхийн тулд огт менежментгүй явж болохгүй. Энэ бол хамгийн үрэлгэн арга барил. Улсын төсөв хүүгүй учраас их мөнгө зарж, олон хүн ажиллуулаад энэ ажлыг хийе гэдэг. Гэтэл Монгол Улс далайд гарцгүй, уул уурхайн түүхий эдээс эдийн засгийн өндөр хамааралтай улс. Өнгөрсөн жилүүдэд маш олон удаагийн эдийн засгийн мөчлөгүүдэд орсон. Бид зарж байгаа мөнгөө маш оновчтой зарцуулах нь чухал. Төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлын дарааллаар эрэмбэлэх шаардлагатай. Энийг 20 жилийн өмнө Дэлхийн банк Монголын Засгийн газарт хэлж байсан. Энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн бол олон жил царцсан бүтээн байгуулалтуудын асуудал гарахгүй байсан. Энэ асуудал хариуцсан хүмүүсээ дахин сайн сургаж, бэлтгэх шаардлагатай. Зүгээр нэг мөнгө зарцуулж байгаа асуудал биш" гэсэн юм.
AllisonRussell 2024-05-01 95.182.126.28
Харуулах боломжгүй.
OmarFlood 2024-05-01 109.248.204.72
Харуулах боломжгүй.
MariaBrown 2024-05-01 188.130.129.13
Харуулах боломжгүй.
AshleyPetty 2024-05-01 188.130.219.173
Харуулах боломжгүй.
ClaireMueller 2024-05-01 46.8.23.120
Харуулах боломжгүй.
RebeccaJones 2024-05-01 185.181.244.235
Харуулах боломжгүй.
ErikaRodriguez 2024-05-01 185.181.244.146
Харуулах боломжгүй.
SamanthaAbrahams 2024-05-01 185.181.244.81
Харуулах боломжгүй.
AngieDiaz 2024-05-01 109.248.49.148
Харуулах боломжгүй.
DebbieFlores 2024-05-01 45.87.252.54
Харуулах боломжгүй.
AndreaMorgan 2024-05-01 45.11.20.120
Харуулах боломжгүй.
KimAndersen 2024-05-01 31.40.203.70
Харуулах боломжгүй.
LeslieWilson 2024-05-01 46.8.192.220
Харуулах боломжгүй.
AraselyOwens 2024-05-01 109.248.14.127
Харуулах боломжгүй.
MichelleLawrence 2024-05-01 46.8.56.204
Харуулах боломжгүй.
JessicaAnderson 2024-05-01 46.8.23.62
Харуулах боломжгүй.
TeresaWalker 2024-05-01 46.8.11.141
Харуулах боломжгүй.
JackieAnderson 2024-05-01 45.86.0.242
Харуулах боломжгүй.
LeslieWilliams 2024-05-01 46.8.157.118
Харуулах боломжгүй.
AshleyJablonski 2024-05-01 46.8.22.37
Харуулах боломжгүй.
TracyWest 2024-05-01 188.130.218.150
Харуулах боломжгүй.
MichelleGarcia 2024-05-01 109.248.205.24
Харуулах боломжгүй.
CrystalWilson 2024-05-01 46.8.23.53
Харуулах боломжгүй.
IrmaEstoque 2024-05-01 45.81.136.146
Харуулах боломжгүй.
AngelHall 2024-05-01 46.8.222.57
Харуулах боломжгүй.
JackieWhitener 2024-05-01 188.130.128.237
Харуулах боломжгүй.
TracyMartin 2024-05-01 194.34.248.152
Харуулах боломжгүй.
KarenFetzner 2024-05-01 185.181.247.171
Харуулах боломжгүй.
MaggieRoberts 2024-05-01 185.181.247.40
Харуулах боломжгүй.
NikkiMiller 2024-05-01 109.248.128.99
Харуулах боломжгүй.
PleazeGreen 2024-05-01 46.8.106.215
Харуулах боломжгүй.
MelissaEngland 2024-05-01 45.11.20.144
Харуулах боломжгүй.
AmberCollins 2024-05-01 46.8.22.185
Харуулах боломжгүй.
SharonKyles 2024-05-01 46.8.23.15
Харуулах боломжгүй.
AprilLopez 2024-05-01 46.8.110.204
Харуулах боломжгүй.
JulissaGnine 2024-05-01 188.130.136.37
Харуулах боломжгүй.
KarlaJohnson 2024-05-01 5.183.130.98
Харуулах боломжгүй.
DaisyHall 2024-05-01 46.8.193.181
Харуулах боломжгүй.
LaurenJones 2024-05-01 109.248.14.186
Харуулах боломжгүй.
HillaryEvans 2024-05-01 46.8.110.104
Харуулах боломжгүй.
MariaRivers 2024-05-01 46.8.15.10
Харуулах боломжгүй.
SamanthaGreene 2024-05-01 46.8.17.187
Харуулах боломжгүй.
DiedraRodriguez 2024-05-01 46.8.23.3
Харуулах боломжгүй.
DeborahAnderson 2024-05-01 188.130.187.94
Харуулах боломжгүй.
JessicaJones 2024-05-01 213.226.101.193
Харуулах боломжгүй.
Тунгалаг 2024-05-01 139.5.218.64
ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ ЗАСАГИЙН АЖИЛ?😡
ЯМАР ШАЛТГААНААР ЭМНЭЛЭХИЙН БАЙГУУЛЛАГА ТӨСӨВ НЬ ХАСАГДДАГ НЬ ОЙЛГОМЖГҮЙ ЮМ?АХМАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ АЛЬ ЭРТ Л ТӨСӨВЛӨГДСӨН СОНСОГДСОН ӨНӨӨДӨР ХҮРТЭЛ ???
УИХ,ТӨРИЙГ ӨНДӨРОӨГИЙНХӨН ГАДААД ЯВЧИХДАГ БОЛОХООРОО АХМАДУЖД ӨВДӨЖ ЯАЖ ЗОВДОГИЙГ ОЙЛГОХГҮЙ !!!
CindyMortensen 2024-05-01 45.11.21.179
Харуулах боломжгүй.
LuisanaFloyd 2024-05-01 46.8.22.230
Харуулах боломжгүй.
DonnaCrocker 2024-05-01 109.248.205.65
Харуулах боломжгүй.
KelseyHarris 2024-05-01 46.8.23.188
Харуулах боломжгүй.
JenniferHingst 2024-05-01 95.182.127.86
Харуулах боломжгүй.
CrystalMartinez 2024-05-01 46.8.212.29
Харуулах боломжгүй.
KathleenLynch 2024-05-01 45.87.252.168
Харуулах боломжгүй.
JocelynBrown 2024-05-01 109.248.15.90
Харуулах боломжгүй.
KatieJohnson 2024-05-01 46.8.154.176
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-01 66.181.167.106
Ганцхан хавдар судлалын эмнэлэг нэмж барих хэрэгтэй өөр эмнэлэг нэмж барих шаардлага байхгүй одоо байгаа эмнэлэгүүдэд менежмент сайн хийх хэрэгтэй сувилуулахаар эмчлүүлж буй хүмүүс за бараг 70% эзлэнэ Урьдчилан сэргийлгэ үзлэг, чанартай эм , эрүүл мэндийн боловсрол хэрэгтэй Ард түмэн эрүүл мэндээ улс эмч эмнэлэгт даатгадагаа боль
зочин 2024-05-01 203.217.139.240
Чинбүрэн цээжээ дэлдэж хүний ул шагайж байхаар энэ төсөв дээр ажиллахгүй яасан юм бэ?
TaraBigelow 2024-05-01 185.181.244.95
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-01 103.212.162.74
Төрийн бүх тендэрт хувийгхан авилга өгч үнээ захиалж түүнийгээ ялсан болж ялуулсан эрх мэдэлтэнтэйгээ хувааж иддэг. Жил дамнуулаад төсвөө нэмүүлээд дахин хувааж авцгаадаг. Ийм жишгээр л улсаа цөлмөж баяждаг даа авилга авагчид өгөгчид.