Сүхбаатарын тайлбайд өнөөдөр /2024.05.01/ иргэдэд хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ мөн иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилго бүхий “Хуульчийн про боно өдөр”-ийг зохион байгуулж байна.
Уг үйл ажиллагааг Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгт Монголын хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн засаг даргын тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Архивын ерөнхий газар, хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг 20-иод байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм.
Өнгөрсөн онд 3000 гаруй хүнд хууль эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгсөн байна.Энэхүү өдөрлөгийн хүрээнд: Нийслэлийн хэмжээнд 2021 онд 1000 гаруй гаруй иргэнд, 2022 онд 2000 орчим 2023 онд 3000 хүмүүст хууль эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгсөн байна.
Тамгын газрын дарга: Ш.Жолбарс: Уг өдөрлөгийг 5 дах жилдээ орон даяар зохион байгуулж байна. Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг маш их дээшилсэн. Иргэд ялангуяа бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс хууль эрх зүйн боловсрол мэдлэг өндөр байвал сайн. Аливаа бизнесийг эхлүүлэхэд хуулийн мэдлэггүйгээс болж өөрсдөө эргээд хохирдог асуудлууд гардаг. Тиймээс энэ талаарх хууль эрх зүйн орчин, мэдээллийг түлхүү авахаар ирж байгаа нь ажиглагдаж байна.